Яагаад эмч нар эмчилгээндээ ашигладаггүй вэ? Мэдэхэд илүүдэхгүй…
Дэлхийн улс үндэстнүүд бүгд л сармисыг хоол ундандаа хэрэглэдэг: уг ногооны ашиг тус маш их. Сармисыг Гиппократ өвчин анагаахдаа хэрэглэдэг байснаас харахад хэдэн мянган жилийн тэртээгээс ашиг тусыг нь мэддэг байсан бололтой.
Сармис нь дараах өвчнүүдийг анагаах чадалтай:
- Вирусын гаралтай үрэвсэлт өвчнүүд
- Татран
- Холерийн халдварт өвчнүүд
- Klebsiella халдварт өвчин /уушигны буглаа/
- Хеликобактер
- Цитомегалли вирус
- Мөөгөнцөр
- Метициллин хэмээх антибиотикт тэсвэртэй Стафилококк бактери
- Сүрьеэгийн микробактери
- Холер
- Pseudomonas aeruginosin /хөx идээрүүлэгч савханцар/
- Афлатоксикоз микотоксин
- В бүлгийн стрептококк
Мөн хэд хэдэн төрлийн хавдартай тэмцэх чадвартай гэж үзэх бөгөөд өдөрт 5-6 хумсыг тогтмол хэрэглэхийг зөвлөсөн байна.
Илүү их үр дүнд хүрэхийн тулд сармисаа бяцлаад 15 минут орчим байлгана, үүний үр дүнд мөөгөнцөр болон хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх alliinase фермент ялгардаг ажээ. Сармисаа түүхийгээр нь эсвэл хоолондоо болгож идэж болно.
Үндэсний анагаах ухааны нэвтэрхий толинд бичсэнээр бол сармис нь 150 гаруй өвчнийг анагаах чадалтайгаас гадна биеэс хорт бодис гадагшлуулах, диабет, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэжээ.
Тийм учраас таныг хоол хүнсэндээ байнга хэрэглэж байхыг санал болгож байна. Нэгдүгээрт – хоолны амт нэмнэ, хоёрдугаарт – эрүүл мэндээ хамгаална.