Бүсгүй танд зөвхөн суухад л эвтэйхэн байдаг туфли бий гэдэгт би итгэлтэй байна. Дэлгүүрт өмсөж үзэхэд эвтэйхэн, тэгээд ч чамин харагдаж байхаар нь авч орхисон. Гэртээ ирээд углаж үзтэл харин арай л биш ээ…
Хэрвээ та яг ийм туфлитэй бол дараах зөвлөгөөний дагуу багадсан гутлаа өөртөө тааруулж болно. Хүссэн туфлитэйгээ үүлэн дээгүүр гүйх мэт хөнгөн алхаарай.
Гутлыг богино хугацаанд сунгах арга – гутлын дотор хэсгийг спиртээр арчих хэрэгтэй. Спиртээр арчаад 2 цаг орчим өмсөөд яв. Таарсан хэмжээтэй гутал авсан ч гэсэн шинэ гутлаа энэ аргаар гэртээ өмсөөд өөрийн хөлд эвтэйхэн болгож зөөллөх хэрэгтэй.
Халуун сэнс болон оймсны ачаар гутлыг хурдан зөөллөж болно. Зураг дээр байгаа ноосон оймс ч хэтрүүлсэн хэрэг л дээ. Гэхдээ зузаавтар оймс дээрээ гутлаа өмсөөд халуун сэнсээр 15 минут үлээлгэнэ.
Өмсөөгүй удсан арьсан гутлыг өмсөхөөсөө өмнө кастровын тосоор тосолно. Хэсэг байлгаад илүүдэл тосыг нь арчиж аваарай.
Гутлын дотор хэсгийг лаагаар арчаад хонуулна. Өглөө шингээгүй лааны тосыг арчиж авна. Ингэснээр таны гутал хэзээ ч хөлийг тань холгохгүй.
Өвөө нарын арга. Гутландаа нойтон сонин чихээд хаттал нь орхи. Халуун газар тавих хэрэггүй, тасалгааны сэрүүн агаарт хатах ёстой юм.
Гутал сунгах хамгийн шилдэг арга, гэхдээ миний хувьд шүү. 100% баталгаа өгч чадна. Гялгар уутанд ус хийгээд гутландаа углана. Устай гутлаа хөлдөөгчинд хийж ус хөлдтөл байлгана.
Эдгээр аргуудын тусламжтайгаар та багадсан гутлаа сунгаж эсвэл хатуу шинэ гутлаа зөөллөж болно.
Зөвлөгөө таалагдсан уу, тэгвэл найзууддаа хуваалцаарай.