Мудр – Дохио гэсэн санскрит үгнээс гаралтай. Гарны онцгой байрлал нь хүний оюун ухаан, сэтгэл санааны байдлыг өөрчлөн, дотоод энергийг зөв зүйлд чиглүүлэхэд тустай. Тэдний тусламжтайгаар анхаарлаа төвлөрүүлж, амарч, өвчнийг эмчилж, мөрөөдлөө бодит болгож болно. Өнөөдөр бид эрүүл мэнд, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөх гарын 7 байрлалыг танилцуулж байна.
Хамгийн алдартай гарын байрлалууд
“Сансрын гурван тулгуур” байрлал нь дархлаа сайжруулдаг
Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн оршихуйн гурван хүрээний эв нэгдэл болсон билэг тэмдэг бөгөөд бие махбодид асар их энерги өгдөг. Таны дархлаа сулрах, бие махбодь сул дорой оргих, бодисын солилцоо муудах үед гараа дээрх байрлалд оруулаарай. 2 гарын дунд болон ядам хурууг огтлолцуулж, зүүн гарын ядам хурууг баруун гарын долоовор чигчий хурууны доогуур оруулна. Баруун гарын долоовор хурууг зүүн гарын эрхий болон долоовор хуруугаар барина.
“Пуута” хорт бодис гадагшлуулах байрлал
Турахыг хүсэж хоолны дэглэм барьж буй бол энэхүү гарын байрлал танд тус болно. Гараа дэлгэсэн байдалтайгаар эрхий хурууг ядам хуруунд хүргэнэ.
“Ганеша” зүрхэнд тустай байрлал
Зүрх судасны тогтолцоог сайжруулж, өөртөө итгэх итгэл, урам зориг өгдөг. 2 гарын алгыг өөд өөдөөс нь харуулан хуруунуудаа нугална. 2 гарын хуруунуудыг солбисон байдалтайгаар барилцана. Амьсгаа аван гаргахдаа атгасан гараа султгана. Энэхүү дасгалыг 6 удаа хийгээд гарныхаа байрлалыг солиорой.
“Шамбалын халхавч” эерэг энергийн байрлал
Энэхүү гарын байрлалыг айдас түгшүүр мэдэрсэн үедээ, мөн бухимдсан үедээ хийхийг зөвлөдөг бөгөөд амар амгалан, тайван байхад тусална. Эмэгтэйчүүд энэхүү байрлалыг хийхдээ зүүн гарын алгыг өөр лүүгээ харуулан, баруун гараа зангидан зүүн гарын алганд наалдуулан барина. Эрхий хуруу хүрэх ёстой. Харин эрэгтэйчүүд зүүн гараа зангидан баруун гартаа дээрхийн адил хүргэдэг.
“Аз жаргал хүссэн залбирал”
Үүнийг “Мэргэн ухаант хатан” гэж нэрлэдэг. Сөрөг энергийг гадагшлуулж, тайвшруулах ба сэтгэлийг сэргээдэг. Хүсэл биелүүлэх чадвартай гэж ярьдаг бөгөөд харин үүнийг хийж сурахын тулд маш их туршлага хэрэгтэй. 2 гарын дунд хурууг ар талаар нь нийлүүлнэ. Эрхий хуруу чигчий хурууг дарсан байрлалтай байна. Долоовор хуруу нь ядам хурууг дарж байхаар байрлуулна.
“Хайраа олоход тань туслах” гарын байрлал
Жинхэнэ хайраа олохыг хүсэж байна уу? Ганцаардан шаналж байгаа, өөрийнхөө нөгөө талыг хайж байгаа хүн бүхэн үүнийг туршаад үзээрэй. Энэ танд гайхалтайгаар үр дүнгээ өгөх болно. 2 гарынхаа дунд болон ядам хурууг нугална. Эрхий, долоовор, чигчий хурууг босоо байдалд байлгана. Тохойгоо цээжний түвшинд байрлуулан, нүдээ аниад 2-3 минут болох хэрэгтэй.
“Энерги” өгөх байрлал
Ядарсан үед хүч чадал өгөгч. Сэтгэл санааг тайвшруулж тав тухыг мэдрүүлдэг. Амьдралын эрч хүчийг сэргээж, илүү идэвхитэй байхад тань тусална. Үүний тулд дунд болон ядам хурууг эрхий хуруутай нийлүүлэхэд л хангалттай. Энэ байрлалыг хэдий чинээ их хийнэ тэр хэмжээгээрээ илүү эрч хүчтэй болдог.
Эрүүл энх амьдрал таны гарт! Үүнийг хийхдээ тайван амьсгалж, нуруугаа тэгш байлгахаа бүү мартаарай. Сайн сайхан зүйл бодож хийсэн зүйл үргэлж сайныг дагуулдаг юм шүү!