in

ГоёГоё

Дараах шидэт 10 үгийг тогтоогоод аваарай: Таны амьдралд аз хийморь, сайн сайхан бүхнийг авчрах болно!

Таны хэлсэн үг гайхамшгийг бий болгож чадна. Таны хэлсэн үг болгон ямар нэгэн энерги агуулж байдаг. Ямар гэдэг нь таниас л шалтгаална: сүйтгэх үү эсвэл сэргээх үү? Орчин үеийн сэтгэл судлаачид хэлэх үг болон аз жаргал хоёр хоорондоо холбоотой болохыг нотлоод байна. Учир юунд оршиж байна вэ гэвэл бидний хэлж байгаа үгс бидний дотоод сэтгэлд өөрийн мэдэлгүй хуримтлагдаж цаашид ямар үр дүн гаргахад програмчлагдаж байдаг байна. Хэрвээ таны эргэн тойронд асуудал тасрахгүй байгаа бол та өөрийгөө ямар үг хэлж байгааг сайтар анхаараарай.

Таныг асуудлаас салгаж аз авчрах шидэт 10 үгийг танилцуулж байна

Аз. Нэрээр нь дуудахад аз дуртай байдаг. Гэхдээ энэ үгийг хэлэхдээ өөртөө итгэлтэй, эерэг байдлаар хэлэх хэрэгтэй. “Надад аз тохиовол … ” гэж гундуухан хэлэх хэрэггүй. Үүний оронд “Өнөөдөр би азтай байна гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлнэ.

Аз жаргал. Аз жаргал гэдэг бол таны тэмүүлж байгаа зүйл. Энэ зорилгоо та өөртөө өдөр болгон сануулж байх хэрэгтэй бөгөөд ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл: “Би өөрийнхөө аз жаргалыг олж авна”. Энэ үгийг давтан хэлснээр та зорилгодоо ойртоно. Хэсэг хугацааны дараа өөрийгөө аз жаргалтай болсныг мэдрэх болно.

Хайр. Өөрийгөө болон эргэн тойрон байгаа бүгдийг хайрлах бол аз тохионо. Ойр дотны хүмүүстээ сэтгэлээ нээж, өрөөл бусдад хайр бэлэглэхээс бүү ичиж зов. “Энэ сайхан байгаль дэлхийд би хайртай” гэж хэлээрэй. Дэлхий танд хариу өгөх болно.

Сайн сайхныг түгээх. Энэ үгийг байнга хэрэглэхээс гадна хүмүүст сайн санаж, тусалж байвал танд нэг л өдөр хариу барих болно.

Талархал. Фортуна бусдаас зөвхөн авч хариу өгдөггүй хүмүүсээс нүүрээ бууруулдаг. Тийм ч учраас амжилтандаа талархаж явах хэрэгтэй – “Баярлалаа” гэдэг үгийг байнга хэлээрэй. Ойр дотны, танд тусалсан хүмүүст талархалын үгийг харамгүй хайрлаж байгаарай.

Амжилт. Таны хийсэн болгон амжилттай байхыг хүсэж байвал энэ үгийг хэлнэ үү. Ингэснээр та аливааг амжилттай дуусгахад өөрийгөө програмчлах болно.

Өөртөө итгэлтэй байх. Амжилттай яваа хүмүүсийн гол хүчин зүйл гэж хэлж болно. Өөртөө итгэж чадаж байвал таныг аз ивээнэ. Энэ үгийг байнга хэлснээр танд өөртөө итгэх итгэл төрнө.

Итгэл. Амьдралд итгэж сурах хэрэгтэй. Томоохон ажил эхлүүлэх гэж байгаа бол итгэлийн тухай өөртөө ярь “Би амьдралд итгэдэг. Энэ нөхцөл байдал миний талд шийдэгдэнэ” хэмээн хэлээрэй.

Эрүүл мэнд. Амжилтын үндэс бол бие болон оюун ухааны эрүүл саруул байдал юм. Эрүүл мэнддээ байнга гомдоллосноор та өөртөө муугаар нөлөөлж байгаа хэрэг. Харин “эрүүл мэнд” гэдэг үг өөрөө сайн сайхан энерги түгээх ажээ.

Найдвар. Найдвар гэдэг зүйл хүний зүрхийг чангалж өгдөг зүйл. “Би сайн сайханд найдаж явдаг” гэж чангаар хэлэхэд найдвар таныг сонсох болно.

Амьдралдаа зөв үг хэлж амьдралаа эерэгээр өөрчилцгөөе. Таны амжилт таны гарт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *