in

Эцэг эхчүүд үүнийг заавал мэдэж байх хэрэгтэй шүү! 1-12 сар хүртэлх хүүхдийн өсөлт хөгжил хэрхэн явагддаг вэ?

1 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Бага зэргийн хөдөлгөөн хийж эхэлдэг
  • Өнгө ялгаж эхлэнэ (улаан, шар, хар бас цагаан)
  • Хүний нүүрний хувирлыг ялгаж харж чаддаг
  • Дуу хоолойг ялгаж салгана
  • Ээжийнхээ дуу хоолой, үнэр, тэврэлтийг мэдэрдэг
  • Хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй зүйлийг тогтож хардаг болно
  • Доошоо харж хэвтэн толгойгоо даах гэж оролдоно

2 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Инээмсэглэнэ, дуу хоолойгоор болон нүүрний хувирлаар өөрийгөө илэрхийлнэ
  • Хөдөлж буй зүйлийг дагуулан харах
  • Дуу чимээ гарсан үед тэр зүг рүү толгойгоо харуулан хайдаг
  • Доошоо харж хэвтэн толгойгоо даах гэж оролдоно
  • Гангана

3 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Аав ээжийгээ хараад танина, инээнэ
  • Гомдоллож эсэргүүцэх үедээ уйлагнана
  • Ганганаж ярина
  • Тоглоом харах үедээ авах гэж гараа сунгана
  • Тоглоом авч амандаа хийнэ
  • Толгойгоо даана, доошоо харж хэвтэн мөрөн дээгүүрээ харна
  • Эргэх гэж оролдоно
  • Толгойгоо эргүүлнэ
  • Дуу чимээ болон гэрэл гарсан зүгт харна

4 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Ээжийгээ болон хамт байдаг хүмүүсээ танина
  • Таньдаг хүмүүсээ дуу хоолойгоор нь таних ба танихгүй хүний дуу хоолойноос ялгаж чадна
  • Тоглоомоо 2 гартаа дамжуулна
  • Тоглоомыг 2 гараараа зэрэг авах хөдөлгөөн хийнэ
  • Нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлнэ
  • Толгойгоо эргүүлж чаддаг болно
  • Таних болон танихгүй эд зүйлд өөр өөр хариу үйлдэл үзүүлнэ
  • Өөрийн гэсэн “хайртай” болон “дургүй” тоглоомтой болно
  • Хооллох үед хөхөөрөө тоглох ба гараараа барьдаг болно

5 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Зургийг их тааламжтайгаар харна
  • Шулганана
  • Ямар нэг зүйлийг барина, шиднэ
  • Таньдаг болон таньдаггүй хүмүүсийг ялгаж чадна
  • Танихгүй хүнийг хараад хариу үйлдэл үзүүлнэ
  • Ганцаараа 5-10 минут тоглоом тоглоно
  • Эргэж чаддаг болно, гар дээрээ тулна, суух гэж оролдоно
  • Тоглож байхдаа шулганана

6 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Сонссон дуу авиаг дуурайна
  • Хүний яриаг анхааралтай сонсоно
  • Тоглоомыг 2 гартаа ээлжлэн өөр өөр байдлаар барина
  • Барьсан зүйлээ унагаана, буцааж авна
  • Нэг газраас нөгөө рүү эд зүйлийг шилжүүлнэ
  • 10-20 см зайд байгаа тоглоом руу гараа явуулна
  • Дэмжлэгтэйгээр босож, сууж чаддаг болно

7 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Маш олон үгний утгыг мэддэг болно
  • Ээжийгээ хараад хөөрнө
  • Ээж нь үлдээгээд явах үед айж эхэлдэг
  • Зогсох гэж оролдоно
  • Ганцаараа сууж сурна
  • Мөлхөж сурна
  • Өнхөрнө
  • Тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх зэргээр хэрэглэнэ
  • Халбаганаас идэж, аяганаас ууж сурна
  • Маш сайн шулганаж ярина
  • Толгойгоо бүрэн хянаж, ашиглаж чадна
  • Дээшээ харж хэвтэж байхдаа бөгсөө дээш өргөж буулгана
  • Хүүхдийн хөдөлгөөнтэй дуунд баясан хөөрнө, хөдөлгөөнтэй тоглоом тоглоно

8 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Яг л ярьж байгаа юм шиг шулганана
  • “гараа өг”, “толгойгоо өргө” гэх мэт үгсийг ойлгож гүйцэтгэдэг болно
  • Ээж нь орхих үед улам илүү айх болно
  • Тоос сорогч, дуудлага, нохой хуцах гэх мэт чимээнээс айна
  • Өөрөө босож, юм түшиж явж чадна
  • Ганцаараа сууна
  • Хурдан шаламгай мөлхөнө
  • Зөөлөн идэх зүйлийг өөрөө иднэ
  • Нухаш иднэ
  • Хүнтэй нуугдаж тоглоно
  • Өвдөглөж босно, хөлөө давуулна
  • Хүний заасан газар руу харж, тэр зүгт тэмүүлнэ
  • Гартаа юм барин мөлхөж чадна
  • Гараа дэрвэж, гар даллана
  • Бортого дээр суух гэж оролдоно

9 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Өөрөө юмнаас барин, эсвэл 2 гараас нь барихад хөлөө зөөнө
  • Жижиг зүйлийг 2 хуруугаараа чимхэн авна
  • “Аваад ир”, “Надаа” гэхэд эрж хайж авчирч өгнө
  • Өөрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудах үед эргэн харна
  • Хүн ханиаж найтаахад дуурайх гэж оролдоно
  • Хүмүүст авьяасаа үзүүлнэ
  • Гараа дэвж юмсыг хооронд нь мөргөлдүүлж цохино
  • Нэг гартаа юм бариад мөлхөж чадна
  • Юм тулан зогсож чадна

10 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Юм түшин зогсдог болно, ямар ч байрлалаас сууж сурна, өөрөө хөл дээрээ босож чадна, хүний тусламжтай алхана
  • Нуугдаж тоглох дуртай
  • Өөр өөр хүүхдүүдэд янз бүр хандана
  • Сурсан зүйлээ дуртайяа давтаж хийнэ
  • Өөр хүний нүүрний хэсгүүдийг заана
  • Анхны үгнүүдээ үелэн хэлнэ
  • Шээж баахаа дуу гарган мэдэгдэнэ
  • Бусад хүүхдүүдтэй дуртай тоглоно
  • Ойр дотны хүнээ даган дуурайна
  • Шүүгээний нүд онгойлгож, доторхийг нь ухна

11 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • Бие даан итгэлтэй зогсоно, өөрөө хэд хэд алхана
  • Хүүхэлдэй, машин, шоо, бөмбөг гэх мэт үгийн утгыг ойлгоно
  • Нуугдах, бөмбөг шидэж тоглох дуртай
  • Юм түшээд зогсож байхдаа урагш тонгойно
  • Зогсож байгаад уналгүйгээр сууж чадна
  • Өлмий дээрээ зогсож чадна
  • Хагас өвдөглөж сууна, доош тонгойно
  • Хайрцагны тагийг өөрөө нээж чадна
  • Сандал түшин, түрж явна
  • Халбага бариулахад ам руугаа хийнэ
  • Гутал оймсоо өөрөө тайлна
  • Хүний нүүрний хувирлыг даган дуурайж баясана

12 сартай хүүхэд юу чаддаг вэ?

  • 10-15 хялбар үгнүүдийг хэлж сурна
  • Өөрөө явж чаддаг болно
  • Өөр өөр хүмүүстэй өөр өөр харьцана
  • Тоглоомон жижиг пирамидыг зөв хийж чаддаг болно
  • Тод зурагтай үлгэр сонсож чаддаг болно
  • Унтахгүй гэж зөрүүдлэнэ
  • Сэтгэлзүйн байдал хувирамтгай болно
  • Эцэг эхээсээ холдохгүйн тулд уурлаж, уйлна
  • Дургүй хоолоо идэхгүй гэж дургүйлхэнэ
  • Хүнтэй тоглож сурна
  • Зогсож байгаад өөрөө сууна
  • Дугуйтай ширээ, манеж түрээд явна
  • Юмсыг сугандаа хавчуулна
  • Хөгжмийн аясаар дуу аялж, биеэ хөдөлгөнө
  • Хоолыг зажилж иддэг болно
  • Аяга халбага хэрэглэж сурсан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *