Сармис бол эрүүл мэндэд тустай хүнс гэдгийг бид мэднэ. Шим тэжээлээр баялаг тул эрүүл мэндэд бүх талаараа ашигтай.
Тийм учраас бид сармисыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байх ёстой. Эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг бид дурссан: элэг өвчлөх, халцрах, судас цэвэрлэх, ханиад томууны эсрэг…
Эртний Египетүүд сармисыг түүхийгээр нь зажилдаг байсныг та мэдэх үү, тэд антибиоткийг орлуулан өвчнөө анагааж байсан гэж хэлж болно. Сармисанд агуулагдах хамгийн хүчтэй бодис бол аллицин. Сармис идсэнээр та биеийн хүчийг бүхэлд нь нэмэгдүүлэх боломжтой. Сармисаа шахаад 15 минут амраасны дараа иднэ. Дээр нь хүсвэл ургамлын тос, яншуй зэргийг нэмж хурц амтыг нь дарна.
Сармисыг дэрэн дор хийх ямар хэрэгтэй вэ?
Тайван унтахын тулд хүмүүс дэрэн доороо сармис хийж унтдаг гэж та сонссон байж магадгүй. Зарим нэг хүмүүс аз авчирна гэж сармис халаасалж явдаг. Дэлхийн ихэнх хүмүүс сав суулганы нянг устгах гэж сармисаар арчина. Та ч бас энэ энгийн аргыг ашиглах боломжтой. Та халаасандаа эсвэл дэрэн доороо сармис хийгээд унтаад үзээрэй, илүү тайван бат бөх унтах болно. Үүнээс гадна таны эргэн тойронд байгаа муу энергийг зайлуулдаг гэж үздэг.
Энэхүү нийтлэл танд таалагдсан бол найз нартаа түгээгээрэй.
Би 7-8 хумс сармисыг аягатай усанд хийгээд гэртээ тавьдаг. Нян устгадаг гэсэн. Ус нь бохирдоод ирэхээр усыг нь солиод сармисаа буцаагаад хийчихдэг. Үнэрийг нь гарахаа болитол нь хэрэглэнэ.