Гэр орон цэвэр цэмцгэр байхад цаанаа л нэг сайхан. Хичнээн цэвэрч нямбай байлаа гээд өдөр болгон гэртээ их цэвэрлэгээ хийгээд байж чадахгүй. Харин заавал цэвэрлэж байх ёстой эд зүйлс гэрт байх ажээ.
Ингээд та бүхэнд өдөр өнжилгүй цэвэрлэх шаардлагатай эд зүйлсийг танилцуулж байна.
Гал тогооны алчуур
Гал тогооны алчуур нь хамгийн бохир зүйлд ордог болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь мөн угаалгын өрөөний жижиг алчууруудад ч хамааралтай. Байнга хэрэглэдэг тул маш богино хугацаанд нян үржих газар болдог. Тийм учраас байнга угааж цэвэрлэж байхыг зөвлөж байна, байнга гэдэг нь өдөр болгон гэсэн үг юм шүү.
Түлхүүр
Түлхүүрийн гадаргуу дээр цахилгаан шатны товчлуур дээрх шиг адил тооны нян байдаг байна. Та түлхүүрээ цэвэрлэж үзсэн үү? Түлхүүрээ газар унагаана, дандаа бохир гараараа барина, хогтой халаасандаа хийнэ. Ингээд л төрөл бүрийн нянтай түлхүүрээ гэртээ гаргаж тавина. Тийм учраас түлхүүрээ цэвэрлэж байгаарай, ялангуяа машины түлхүүрийг ариутгалын цаасаар арчаарай.
Угаалгын өрөөний плита
Хэт их бохирдсон плита цэвэрлэх гэж хүч зарцуулахын оронд өдөр болгон буюу шүршүүрт орсны дараа байнга плитаг цэвэрлэж байх ёстой. Плитаг цэвэрлээд хуурай болтол нь арчихад мөөгөнцөр үүсэхээс сэргийлнэ.
Аяга таваг угаагч порлон
Аяга таваг угаагч порлон – гал тогоонд байгаа бохир зүйлсийн жагсаалтыг тэргүүлнэ. Порлоноор бид аяга тавгаа, махны модоо, угаалтуураа, заримдаа ширээгээ ч арчдаг. Энэ болгоны дараа ариутгаж байх ёстой: сайтар угаагаад богино долгионы зууханд хийж хэдэн минут дунд зэргийн хүч дээр ариутгана. Порлоноос уур гараад эхэлбэл ариутгалыг зогсоох болжээ гэж үзнэ. Төмрийн орцтой аяга таваг угаагчийг энэ аргаар ариутгахгүй байхыг анхаарна уу.
Гэрт байгаа бүх угаагуур
Гар, сав суулгаа угаахад угаагуур мөн цэвэрлэгдэж байгаа гэж бодож байвал та андуурч байна. Угаагуурын хананд маш их хэмжээний нян үлдэж байдгийг анхаарна уу.
Усанд норгосон сав суулга
Үлдэгдэл хоолтой угаалгүй үлдээсэн сав суулга улам л асуудал үүсгэнэ. Хэрвээ танд боломж нь байвал аяга таваг угаагч машин аваарай (аяга тавгаа урьдчилан зайлах хэрэггүй), ер нь бол хоолоо идэж дуусгаад л шууд угааж байхыг зөвлөж байна.
Кофе чанагч
Кофе чанагч – нян, мөөгөнцөр үүсэх таатай орчин, тийм учраас өдөр болгон цэвэрлэж байх ёстой. Цэвэрлэхдээ эд анги болгоноор нь салгана – кофены үлдэгдэл, тос зэргийг үлдээлгүй цэвэрлэх боломжтой ажээ.
Талх, махны мод
Модон хутгуур, махны мод зэрэгт мөөгөнцөр, нян хурдан үрждэг учраас хэрэглэсний дараа шууд уксустай усанд (1:1) хийж ариутгаж байх ёстой. Мөн үе үе өөр аргаар ариутгаж байхыг зөвлөж байна. 0,5 л халуун усанд цайны халбага хүнсний сод хийж уусмалыг модондоо түрхэн 5-10 минут байлгана. Дараа нь урсгал усаар сайтар цэвэрлээрэй.
Нүүр будалтын бийр, спонж
Нэг бийрийг удаан хугацаагаар ашиглаж байгаа бол гэрт нян үүсэх нэг шалтгаан болохоос гадна таны нүүрний арьсыг үрэвсэлд хүргэх аюултай. Тийм учраас нүүрээ будсаны дараа гоо сайхны бийр зэргийг заавал савантай бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
hooloo hiij bna chi ha ywna
Maralmaa Maral Khos Uyanga anain 2 dvv sn unshaarai
Indra Enkhdelger
Batsvh Bumbayr Batsvkh Bymbatsogt Bymbaa choijin tsedendamba unshtsgaaa
Эрдэнэбилэг Мягмарсүрэн Эрдэнэбилэг Лхагвасүрэн Загарсүрэн Эрдэнэбилэг 😎