in

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё

Мэс заслын эмч нар яагаад ногоон, хөx өнгийн хувцас өмсдгийг мэдэх үү? Яагаад гэдгийн учрыг одоо тайлбарлая

Мэс заслын эмч нар яагаад цагаан биш ногоон эсвэл хөx өнгийн хувцас өмсдгийг та мэдэх үү? Бяцхан зүйлээс шалтгаалж мэс заслын үр дүн шалтгаалдаг юм.

Яагаад гэдгийн учрыг одоо тайлбарлая.

Анх бүх эмч нарын хувцас цагаан өнгөтэй байсан бөгөөд, 1914 онд нэгэн нөлөө бүхий эмч эхлээд ногоон өнгөөр дараа нь хөx өнгөтэй болгож өөрчилсөн. Учир нь цагаан өнгийн хувцас нь мэс засалчийг цус харсаны дараа цагаан өнгө рүү харвал сохрох магадлалтай гэж үзсэн явдал юм. Цастай үед гэрээс гарахад бидний нүд гялбадаг шүү дээ.

Тэгвэл яагаад заавал ногоон эсвэл хөx өнгө гэж? Яагаад шаргал юм уу нил ягаан байж болохгүй гэж? Учир нь мэс засалчид цус харж байгаа тул улаан өнгийг шингээдэг ногоон эсвэл хөx өнгийг ашигласан нь энэ юм.

Ногоон болон хөx өнгө нь улаан өнгөнд дасал болсон эмчийн нүдийг хамгаалдаг тул хувцасны өнгийг ингэж өөрчилсөн юм. Мэс заслын үед хүний биед алдаа бага гаргахаас мөн сэргийлдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *