in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Бие эpxтнээ хүссэнээрээ удирдах арга ухаанд суралцах нь. Үүний тулд та дараах 16 зөвлөгөөг ягштал хэрэгжүүлээрэй

Хүний бие эрxтэн – дэлхийн хамгийн сонирхолтой механизмын нэг. Механизм болгонд хандах өөрийн гэсэн “хак” гэж бий – үүний тусламжтайгаар амьдралаа хөнгөвчлөх боломжтой.

Та бүхэнд өдөр тутмын асуудлаа хөнгөвчлөхөд зориулсан 16 аргыг танилцуулж байна.

Хоолой загатнаад байвал яах вэ?

Зүгээр л чихээ мааж – хоолойг загатнуулж байгаа өдөөгчийг дарж өгөх бөгөөд эвгүй мэдрэмж арилна. Илүү их мэдээллийг авахыг хүсвэл энэхүү сайт руу зочилно уу.

 

Хэн нэгний хэлсэн үгийг сонсохгүй бол яах вэ?

Хариулт нь маш энгийн: баруун чихээрэй анхааралтай сонсоорой. Нууц юунд оршино вэ гэвэл, баруун чих хэл яриаг илүү сайн хүлээж авдаг, харин зүүн чих – дуу хөгжмийн нотыг хүлээн авдаг байна. Энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой.

 

Өдөрт хоёр гадил идээрэй

Тэгвэл:

  • Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлнэ
  • Илүү их авхаалж самбаатай болно
  • Гэдэс ходоодны өвчин багасна
  • Сэтгэл санааг сэргээнэ

Зүү тариураас айдаг бол яах вэ?

Тариулна гэдэг яавч таатай зүйл биш. Гэхдээ хуурах арга бий: ханиалгаад үзээрэй. Тариулж байхдаа ханиалгасан хүмүүс өвчин бага мэдэрч байгааг судалгаагаар тогтоожээ. Ханиалгахад цээжинд даралт ирэх тул нугасаар өвчний мэдрэмж дамжуулах дохионд саад учруулдаг байна.

 

Хамар битүүрвэл яах вэ?

Доктор Лиза ДеСтефано-гийн арга: хэлний үзүүрээ дээд тагнаандаа хэдэн удаа хүргээд дараа нь хөмсөгний голд дарна. Ойролцоогоор 20 секундын дараа хамрын битүү арилна. Хамрын хөндийд байрлах сийрэг яс “ажиллагаа”-нд орж, гарах агаарын урсгалыг нэмэгдүүлдэг байна.

 

Унтахаасаа өмнө хэтрүүлээд идчихвэл яах вэ?

Энэхүү арга цээж хорсохоос хамгаална. Зүүн талаараа харж хэвтэхийг эмч Энтони А.Старполи зөвлөж байна. Ингэснээр таны гэдэс хоол боловсруулах эрxтний дор байрлалд байх бөгөөд хүчлийг улаан хоолойн хэсэгт оруулахгүй. Хоол идсэний дараа шууд хэвтэж болохгүй, 2-3 цагийн дараа хэвтэхийг зөвлөжээ.

 

Шүд өвдвөл яах вэ?

Шууд шүдний эмчид үзүүлнэ! Өвчнийг түр намдаахын тулд дараах аргыг хэрэглэ: гарын алганы арын хэсэгт буюу эрхий болон долоовор хурууны хооронд V хэлбэрт мөсөөр арчина. Тэр хэсэгт түр зуурын мэдээ алдуулалт болж тархинд очих өвчний дохиог саармагжуулдаг байна.

 

Хамраас цус гарвал яах вэ?

Хөвөн аваад хамрын дор байрлах буйлны жижиг нүх дээр чанга дарахыг зөвлөж байна. Артерийн судсыг хааснаар хамраас цус гарахаа болино. Хэрвээ цус тогтохгүй 5-10 минут болвол эмчид заавал үзүүлээрэй.

 

Хуруугаа түлвэл яах вэ?

Цэврүүтэхээс урьдчилан сэргийлэхийн тулд – түлсэн хуруун дээрээ цэвэрхэн түлээгүй хуруугаараа сайн дарна. Энэ аргыг Лиза ДесСтафано мөн санал болгож байна. Өвчнийг намдаахын тулд шалгарсан арга буюу хүйтэн усанд дүрээрэй.

 

Санаа зовоод байвал яах вэ?

Эмч Бэн Эбогийн зөвлөснөөр эрхий хуруугаа үлээнэ. Сонирхолтой баримтаас дурдвал: эрхий хуруу өөрийн гэсэн пульстэй бөгөөд үүнийг тайвшруулж чадвал зүрхний хэмнэл тогтворжино. Эрхий хуруу руу үлээж сэрүүцүүлж чадвал зүрхний цохилт тайвшрах ажээ. Үүнээс гадна хуруугаа үлээхийн тулд та гүнзгий амьсгал авах хэрэгтэй, энэ нь мэдээж сайн талтай шүү.

 

Хүйтэн зайрмаг хазаад тархи хага ташвал?

Хүн болгон л ийм мэдрэмж мэдэрсэн байх. Дээд тагнаа хүйтэн зайрмагт хөлдөх тэр үед тархинд бие хөлдөж байна гэсэн дохио хүрнэ. Хариу үйлдэлд нь бие халаах ажиллагаа явагдсанаар толгой өвддөг ажээ. Дээд тагнаагаа бүлээсгэж толгойн өвчнийг намдаахын тулд хэлээрээ хүрээрэй.

 

Гар бадайрвал яах вэ?

Толгойгоо хэдэн тийш эргүүлэхийг Лиза ДеСтефано зөвлөж байна. Мэдрэлийн судаснуудыг дарсны улмаас хөл, гар бадайрдаг. Гараас тархинд өгөх дохио хүзүүгээр дамжих тул та хүзүүгээ хэдэн удаа сайтар эргүүлээрэй.

 

Хурдан нойрсохыг хүсдэг бол

Өглөө эртхэн сэрэнгүүтээ шууд орноосоо босох ба оронд зөвхөн унтахаар л хэвтэж байгаарай. Энэ нь ор бол зөвхөн унтахад л зориулагдсан гэсэн мэдээллийг тархинд үлдээдэг. Дараагийн удаа толгой дэрэн дээр хүрэнгүүтээ л унтах болно.

 

Ямар нэгэн зүйл цээжлэх шаардлага гарвал

Профессор Кэнди Геймгратнер-ийн зөвлөснөөр цээжлэх гэж байгаа зүйлээ унтахаасаа өмнө хэд хэдэн удаа уншаарай. Нойрсож байх үед тань тархи бүх мэдээллийг цэгцэлж уншсан зүйлийг тань удаан хугацаагаар хадгалах хэсэгт шилжүүлнэ. Өглөө сэрэхэд та бүгдийг цээжээр мэддэг болсон байна шүү.

 

Гүйж байхад хэвлийгээр хатгаад байвал яах вэ?

Гүйдэг хүн болгонд танил мэдрэмж байх. Гүйгээд анхны хөл газар тавигдахад амьсгалаа гаргахыг хичээгээрэй. Гүйж байхад элгэнд ачаалал ирдэг, уг ачааллыг багасгаж чадвал хэвлийгээр хатгахгүй ажээ.

 

Усанд илүү гүн шумбахыг хүсч байвал яах ёстой вэ?

Гүн шумбахад хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байгаа бол анагаах ухааны доктор Жонатан Армбрустеро-ийн зөвлөгөөг дагана уу. Хэд хэдэн удаа богино амьсгал авч, гаргана – ойролцоогоор 10 секунд орчмын нэмэлт агаартай болох боломжтой. Уушгинд хөнгөн чанарын гипер агааржуулалт явагдаж тархинд хангалттай хүчилтөрөгчтэй гэсэн мэдээлэл очно. Ингээд л та илүү гүнд сэлэх боломжтой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *