Дархлааны үйл ажиллагаа, дааврын зохицуулалт, сэтгэл хөдлөлийг тогтворжуулахад Д амин дэм чухал үүрэгтэй. Америкчуудын бараг 77 хувь нь уг амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй гэсэн тооцоо бий. Д аминдэмийн гол эх үүсвэр бол нарны гэрэл. Өвлийн улиаралд нарнаас хангалттай хэмжээгээр авах боломж хомс болдог.
Витамин Д-ийн синтез нь арьсны өнгөний янз бүрийн түвшинд явагддаг гэдгийг анхаарах нь чухал юм. Тафтсын Их Сургуулийн доктор Бесс Доусон-Хьюз арьсны өнгө нь цайвар бол “Өдөрт дор хаяж 10 минутын турш биеийн хэсгийн 10 хувийг наранд байлгахад хангалттай”. Гэсэн хэдий ч Витамин Д-ийн синтез нь нас ахих тусам буурдаг бөгөөд тэр хэрээр илүү их Д амин дэм шаардлагатай болдог аж. Мөн бараан арьстай бол нарнаас Д амин дэмийг шингээж авахад илүү их хугацаа шаардлагатай. Нарны туяа хамгийн сайн тусах үе нь ихэвчлэн ажлын цагаар /10-15 цаг/ байдаг тул энэ үеэр болж өгвөл гадаа гарч байхыг зөвлөж байна.
Д аминдэм нь бие махбодид стероид шиг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 200 гаруй генийн өсөлтийг зохицуулдаг аж. Доктор Фрэнк Липман “Д амин дэм нь дархлааг дэмжих, хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна мэдрэл, зүрх судас, ясны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай” гэжээ. Бид уг амин дэмийг нарны гэрлээс гадна ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс авдаг. Ургамлын гаралтайг нь Д2, амьтны гаралтайг нь Д3 гэх бөгөөд Д2 нь Д3-аасаа “бага идэвхитэй” гэж тооцогддог. Хоол хүнсээрээ нөхөхөөс гадна боломжтой бол гадаа хэсэг байвал зохистой.
Мөөг бол Д амин дэмийн баялаг эх үүсвэр
Амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй адил биоидэвхит Д аминдэм агуулсан ургамлын эх үүсвэр бол нарны туяанаас чухал шим тэжээлийг өөртөө шингээсэн мөөг юм. Cooking Light-ийн мэдээлснээр мөөгийг хүнсэнд хэрэглэх нь Д амин дэмийн нэмэлт хэрэглэхтэй адил гэжээ. Бүх төрлийн мөөгөнд биед шаардлагатай Д аминдэм агуулагддаг аж.