Хүүхдийн хувцас амархан бохирдож, толбо тогтдог. Үүнийг хэчнээн гараар үрж угаасан ч толбо нь арилдаггүй. Тиймээс эцэг эхчүүд маань ахин дахин шинэ хувцас авахад хүрдэг шүү дээ. Тэгвэл өнөөдрийн зөвлөгөө мэдээгээр та бүхэндээ хүүхдийн хувцасны толбыг хялбархан арилгах үр дүнтэй аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
Хэрэг болох зүйлс:
- Аяга таваг угаагч шингэн – 1 халбага
- Хүнсний сода – 1 халбага
- Ус төрөгчийн хэт исэл – 2 халбага
Бүх орцоо нэг аяганд хийж хутгана. Үүнийгээ сойз ашиглаж, хүүхдийнхээ хувцасны шарласан хэсэгт тарааж түрхэнэ. Бага зэрэг сойзоор үрсний дараа хувцсаа цааш тавьж, 2-3 цаг байлгана. Та хүсвэл оройдоо хонуулаад орхиж ч болох юм.
Ингээд товлосон цаг болоход хүүхдийнхээ хувцсыг өмнө угаадаг байсан шигээ угааж цэвэрлэнэ. Цэвэр усаар сайтар зайлах ёстойг мартуузай. Боломжтой бол хувцсаа наранд хатаагаарай. Наранд хатаасан хувцасны өнгө сэргэж өгдөг.
Ганц угаалтын дараа л таны хүүхдийн хувцасны толбо арилсан байх болно. Та энэ аргыг зөвхөн хүүхдийн хувцас гэлтгүй өөр бусад толбыг арилгахдаа ч ашиглах боломжтой. Ус төрөгчийн хэт исэл, хүнсний сода зэрэг нь толбо арилгахдаа гаргууд төдийгүй цайруулах үйлчилгээтэй.