in

Танд хэрэгтэй мэдээлэл: Улсын эмнэлгүүдийн үзлэгийн цаг авах утасны жагсаалтыг эндээс аваарай

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад шаардлагатай эмнэлгийн хаяг, байршил, утасны дугааруудыг хүргэж байна.

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Хаяг: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс

Утас: Мэдээллийн ажилтан: 77110111

Яаралтай тусламж: 80060103

Үзлэгийн цаг авах: Ажлын өдрүүдэд амбулаторийн C блокийн 1, 2 давхарт байрлах цахим бүртгэлээс авч болно. Мөн 77110111, 1900-211 дугаараар болон цахимаар цаг авах боломжтой. http://unte.moh.gov.mn/tsagavah

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Утас: Яаралтай тусламж:  70150234

Үзлэгийн цаг авах: Утсаар 7015-0222, 7015-0255 дугаарт Даваагаас Баасан гарагийн 13:00-16:20 цагийн хооронд, өөрийн биеэр эмнэлэг дээр ирж бүртгэлийн ажилтангуудаас 08:00-16:20 цагийн хооронд цаг авах боломжтой.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Хаяг: БГД, 10-р хороолол-2, Ард Аюушийн өргөн чөлөө

Утас: +(976) 77046666

Үзлэгийн цаг авах: Оношилгоо, шинжилгээ үзлэгийн цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь: 08:00-16:00

Захиалгат утасны ажиллах цагийн хуваарь: /эмчийн үзлэгийн товлолт цаг авна/ 08:20-16:00 хүртэл  7704-6666 /3/ утсаар

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хаяг: 13370, Нам Ян Жу гудамж Баянзүрх дүүрэг

Утас: 7997-4000

Онлайнаар цаг захиалах: https://ecancer.mn/time_order

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хаяг: Баянзүрх дүүрэг, Нам Ян Жүгийн гудамж

Утас: 976-11-458699, 976-11-458699

Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар:  Халдварт өвчин- 453849,  ДОХ/БЗДХ- 450867

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хаяг: Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг

Утас: 362205

Үзлэгийн цаг товлолт: 08:30-16:50 хооронд холбогдож үзлэгийн цаг товлоно.

Хүүхдийн зөвлөх поликлиник: 70141403

Хүүхдийн зөвлөх поликлиник /нэмэлт дугаар/: 70142180, 70142182

Эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг: 70121201

Үргүйдэл, нөхөн үржихүйн үзлэг: 362676

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо Цагдаагийн гудамж-78

Утас: (+976) 7013 5036

ХАН-УУЛ дүүргийн нэгдсэн эмнэлэг

Хаяг: Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо, Үйлдвэр кабинет

Утас: 11342493, 70049252

Үзлэгийн цаг авах: Хэдээс хэдэн цагийн хооронд цаг авч болох /Даваа-Баасан гаригт/. 08:00 – 16:00 өөрийн биеэр. 10:00 – 16:00 утсаар цаг захиалах  /11-341003/. Мөн Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 17:00-20:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно. Уг 1800-0119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН, ЖИРЭМСЭНИЙ цагууд нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх учир тус төвөөс тараах боломжгүй.

СОНГИНОХАЙРХАН дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: 13-р Хороо,Өнөр Хороолол Залуус

Утас: 7017 1895

Үзлэгийн цаг товлох: Өөрийн биеэр 07:30-10:30 цагийн хооронд болон 12 цагаас хойш 7018147 утсаар залган цаг тоглох боломжтой.

ЧИНГЭЛТЭЙ дүүргийн эмнэлэг

Хаяг: ЧД, 4-р хороо, Сүхбаатарын гудамж, Бага тойруу 46 /Сангийн яамны зүүн талд/

Утас: +(976)-70117162

Үзлэгийн цаг авах: Цахим бүртгэлийн ажилтан: Д.Дулам 70117261 (Ажлын өдрүүдэд 09:00 – 16:00). Мөн Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт залган цаг авах боломжтой.

БАЯНЗҮРХ дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: Баянзүрх дүүрэг 7-р хороо 15 хороолол /97-р сургуулын баруун урд/

Утас: 70150056, 70150054

Үйлчилгээний цаг авах: Утсаар / утсаар цаг авч болох  кабинетуудын нэрсийг жагсаасан болно/ болон  биеэр 8.00-16.30 хооронд  цаг авна. Иргэн үзлэг оношилгоонд орох өдрийн цагаа 7-14 хоногийн хугацаанд төлөвлөн авч болно.

Жич: Яаралтай бол цаг харгалзахгүй

Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар:

Поликлиник: 70150053

Амбулатори-1: 70150056

Амбулатори-2: 70150058

Өсвөр үе залууст ээлтэй клиник: 70150063

Томуугийн дэгдэлтийн  үед зөвлөлгө өгөх утас: 70150049

БАЯНГОЛ дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: БГД 18 хороо Жалханз худагт Дамдинбазарын гудамж

Утас: 70141302

Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар: Эрүүл мэндийн төвийн цаг товлох цахим сангийн ажиллах цаг 10:00-16:00 хүртэл 11-361302 утсаар захиалга авна.

СҮХБААТАР дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айл

Утас: 7010-0175

Үзүүлж буй тусламж үйлчилгээний чиглэлүүд: Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, дотор, мэдрэл, хүүхэд

НАЛАЙХ дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: Дамдины гудамж, Налайх дүүрэг

Утас: 7023-3158, 7023103, 70232665

Үзлэгийн цаг авах: 1800-0119

БАГАНУУР дүүргийн эрүүл мэндийн төв

Хаяг: Багануур дүүрэг 1-р хороо Нацагдорийн гудамж

Утас: 70210238

Үзлэгийн цаг авах: Цахим бүртгэлийн ажиллах цагийн хуваарь 08:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр болон  70212905 дугаарт залган 14:30-17:00 цагийн хооронд цаг захиалах ба маргааш өдрийн цагийг олгоно. Цагтаа ирэх боломжгүй бол 70212905 утсаар холбогдон захиалгаа цуцлуулна. Захиалга авсан цагт эмч үйлчлүүлэгчийг 10 минут хүлээгээд үзлэгийн цаг цуцлагдаж дараагийн хүнд үйлчилнэ.

Цахим бүртгэлээс цаг авалгүй шууд үзүүлэх кабинетууд:

  • Арьс харшил
  • БЗДХ/ ДОХ
  • Ахмад
  • Сүрьеэ
  • Сэтгэц
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Халдварт
  • Жирэмсний зөвөлгөө өгөх
  • Хавдар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *