Баширтан овогт хамаарах энэ цэцэг нь Монгол оронд Алаг башир, Гоё башир, Жавхаалаг башир гэх мэт 5 зүйл бий. Нутгийнхан Хадаасан цэцэг, Согоо суман, Юмдүүжин гэх мэтээр нутгийн хүмүүс нэрлэнэ. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь- Алтай, Монгол Дагуур, Хянган, Монгол Алтай, Дорнод Монгол, Дундговь, Төв аймгийн нутгаар тархаж тэгш тал газар, хайргархаг хээржүү газар ургадаг олон наст өвслөг ургамал. Үндэс нь бүдүүн, түүнээс цэцэгт олон иш гардаг. Иш нь 10-35 сантиметр өндөр, эгц босоо, салаархаг, навч руугаа богино, хатуу үсэнцэртэй эсвэл нүцгэн ургана.
Навч нь 3-5 сантиметр урт, 2-7 миллиметр өргөн, нарийн шугамархуу хурц. 7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ. Башир (лиш) цэцэг нь хоол боловсруулалтанд тусалдаг. Түүний бичил нянгийн эсрэг шинж чанар нь хорт хавдартай тэмцэх, элгийг хамгаалах, дархлааны системийг идэвхжүүлэх, чихрийн шижинг хянах, ясны чанарыг хадгалдаг ба мутацын эсрэг шинж чанар нь амны хөндийн өвчлөл болон толгойн өвчний эсрэг үйлчилгээтэй. Мөн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ.
Башир цэцгийн мод нь Индонез, Энэтхэг, Пакистан болон Зүүн Африкийн орнуудад ургадаг юм. Энэхүү ургамал нь Индонезийн Малуку арлаас гаралтай. Башир (лиш) цэцэг нь дэлхий даяар, ялангуяа Азид олон төрлийн аргаар хэрэглэдэг алдартай амтлагч бодис юм. Башир цэцэг нь төрөл бүрийн ази хоолнуудад үндсэн амтлагч болж ордог. Башир цэцэг нь нь Syzygium aromaticum хэмээх модны хатаасан цэцэгний бундуу бөгөөд Myrtaceae хэмээх ургамлын бүлэгт хамаарагддаг. Энэхүү мод нь халуун оронд халуун дулаанд ургадаг шилмүүст мод юм.
Башир цэцгийн хатаасан бундуу, үр, навч гэх мэт хэсгүүдийг эмийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Башир цэцэг эмийн үйлдвэрлэлд түгээмэл хэрэглэгддэг. Башир цэцгийг Хятад болон Энэтхэгт олон мянган жилийн турш зөвхөн амтлагч төдийгүй олон төрлийн эмгэгт эмчилгээний журмаар ашиглаж ирсэн. Аюурвэдийн анагаах ухаанд шүд цоорол, амнаас эвгүй үнэр үнэртэхэд хэрэглэдэг. Хятадын анагаах ухаанд Башир цэцгийг бэлгийн чалх сайжруулагч шинж чанартай гэж үздэг байна.