Гэртээ цэцэг тарих нь өнгө үзэмж нэмээд зогсохгүй агаарыг цэвэршүүлж байдаг. Тиймээс би цэцэг тарих их дуртай. Гэтэл ойрдоо цаг зав муутай байсныг ч хэлэхүү цэцгэндээ анхаарал хандуулж амжилгүй олон хоножээ. Үүнээс болж цэцэгнүүд маань хатаж, хорчийж ёстой л үxлийн ирмэгт ирсэн байв. Харин найзын маань зөвлөсөн нэгэн арга цэцгүүдээ аврахад минь тусалсан юм.
Гадилтай бордоо
Нэг ширхэг зөөлөн гадил авч, хальснаас нь салгаад нухаарай. Үүн дээрээ 1 стакан ус хийнэ. Ингээд гадилтай бордоо бэлэн болох бөгөөд үүнийг хатаж өнгөө алдсан цэцэгнийхээ хөрсөнд хийгээрэй. Удалгүй цэцэг тань сэргэж, өнгөө засах болно.
Гадилны хальстай бордоо
Та идсэн гадилныхаа хальсыг хаялгүйгээр цэцэгний бордоо болгон ашиглаж болох юм. Нэг ширхэг гадилны хальсыг авч, шилэн саванд хийгээрэй. Үүн дээрээ нэг стакан ус нэмж, бүтэн өдрийн турш огт хүрэлгүй орхино.
Ингээд үүнээсээ усыг нь шүүж аваад цэцгээ усалж байгаарай. Хэдхэн өдрийн дотор таны цэцэг урьд өмнө нь байгаагүйгээрээ өнгөлөг болж, гэрэлтэх болно.
Таныг заавал туршиж үзэхийг зөвлөж байна.