Эртний цагт Ромын эзэнт гүрэн, Османы болон Персийн эзэнт гүрэн гэж байдаг байлаа. Харин бидний үед Google –ийн эзэнт гүрэн гэх болжээ. Тоглоом тоотой нь дээр гэж үг байдаг даа. Google хэмээх нэг талдаа явдаг галт тэрэг аль хэдийн хөдөлсөн. Үүнийгээ ч хэнээр ч хэлүүлэхгүй, сайн хийж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр, Google таны тухай бүх л мэдээллийг агуулаад байна. Өөрийн мэдээллийг устгамаар байна уу, тэгвэл дараах дарааллаар хийгээд байгаарай.
Алхам 1. Google-ийн вэб руу орж “activity page” –ийг нээ
Алхам 2. Нээсэн цонхны баруун дээд өнцөг дэх ‘settings’ товчийг дар
Алхам 3. Гарч ирэх сонголтуудаас “download” – ийг сонго
Алхан 4. Архив үүсгэ
Нийтийн дунд ашигладаг компьютерт өөрийн хувийн мэдээллийг үүсгэх гэж байгаа тухай “Pop up” – аас танд анхааруулна. Тэгэхээр та зөвхөн өөрийн ашигладаг компьютерт мэдээллийг үүсгэх гэж байгаа л бол “create archive” товчийг дарж болно.
Алхам 5. Google баяртай
Одоо анх орсон хуудас руугаа буцаад (“activity page”) дахин “settings”-ийг дарж гарч ирэх сонголтуудаас “Remove items”-ийг сонгоорой.
Алхам 6. Хэрхэн буцах вэ?
“Pop up” цонх дээр хэдэн хоногийн буюу хугацааны мэдээлэл устгах хүсэлтэйг асуух болно. “The beginning of the time” –ыг сонгосон дээр дээ.
Алхам 7. Устга
Эцэст нь, “remove” товчийг дарна. Ингээд л нөгөө муу Google таны юу хайсан болон таны тухай аливаа мэдээллийг хэсэгхэн хугацаанд агуулахгүй болно доо.