Жор нь маш энгийн! Үүний тусламжтайгаар та зөвхөн холестерины түвшинг бууруулахаас гадна гэдэсийг шаар, токсинаас цэвэрлэж, даралт, солилцооны процессыг хэвийн болгох боломжтой.
Энэхүү эмчилгээний аргыг хэд хэдэн удаа хэрэглэсний дараа та хүчтэй эрч хүчийг мэдэрч, сарын дараа даралт хэвийн болж, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг бууруулна.
Гурвалжин будаан шүүсийг 100-150 мл-ээр өдөрт 2 удаа уух шаардлагатай бөгөөд өглөөний хоол, оройн хоолны өмнө хагас цагийн өмнө, хоол идсэний дараа 1 цайны халбага зөгийн бал идэх хэрэгтэй. Цэвэрлэгээний курс – 1 сар.
Гурвалжин будааны шүүс буюу сагаганыг хэрхэн хийх вэ?
Танд 3-4 хоолны халбага Сагаган гурил буюу гурвалжин будаан гурил хэрэг болох бөгөөд та авсан гурвалжин будааг кофе бутлагчинд хийж буталж гурил болгоорой.
Үүний дараа нэг аяга хүйтэн усанд нэмээд сайтар хутгаад нэг литр буцалж буй усанд аажмаар нэмж сайтар холиж өгөх хэрэгтэй.
Зөөлөн болтол 5-10 минут буцалгаад гал дээрээс авахынхаа өмнө 1 хоолны халбага чидун буюу оливын тосыг нэмж хийж өгөөрэй.