Хоол боловсруулах үйл ажиллагаа муудах, сарын тэмдэг, өтгөн хаталт, хүнсний харшил гэх мэт гэдэс дүүрэх нийтлэг шалтгаанууд байх бөгөөд гэдэс дүүрэлт нь ихэвчлэн түр зуурын шинжтэй байдаг. Гэхдээ байн байн гэдэс дүүрч, архаг хэлбэрт шилжвэл энэ нь эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой асуудлыг илтгэх шинж тэмдэг байж болзошгүй аж. Тухайлбал, дараах 6 асуудлыг илтгэх дохио болдог тул гэдэс дүүрэх нь хэвийн мэт санагдахгүй байвал эмчид хандаж зөвлөгөө аваарай.
1. Шээсний замын халдвар
Шэ эсний замын халдварын үед ойр ойрхон шээс хүрэх мэдрэмж төрөх тул байн байн ариун цэврийн өрөө орох хэрэгцээ шаардлага тулгардаг. Уг өвчний үед хэвлий дэх даралт, өвдөлт, гэдэс дүүрэх зовиурууд илэрдэг. Мөн хүндэрсэн тохиолдолд халуурах, жихүүдэс төрөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч болно. Гэдэс дүүрэх ч халдвар бөөрөнд тархаснаас үүдэлтэй байж болзошгүй аж.
2. Элэгний өвчлөл
Сог тууруулах ундаа, гепатит С, хорт хавдрын улмаас үүсч болох элэгний өвчлөл нь биед шингэн хуримтлагдах шалтгаан болж улмаар гэдэс дүүрдэг. Хэрэв гэдэс дүүрэх нь элэгний асуудлаас болж үүссэн бол ядрах, амархан хөхрөх, шарлах зэрэг бусад шинж тэмдгүүд хавсарч илэрнэ. Хэрэв эдгээр шинжүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй.
3. Гэдэсний үрэвсэлт өвчин
Гэдэсний үрэвсэлт өвчин нь бүдүүн, нарийн гэдсэнд голчлон нөлөөлдөг үрэвсэлт эмгэг юм. Энэ нь суулгалт, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх шалтгаан болдог.
Судалгаанаас харахад Crohn өвчтэй хүмүүс лактозын үл тэвчих шинжтэй байдаг. Энэ нь сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдах лактоз /сахар/-ыг шингээх чадваргүйтэй холбоотой бөгөөд улмаар гэдэс дүүрэх шинж тэмдэг идлэрдэг.
4. Дивертикулит
Бүдүүн гэдэс цүлхийхийг дивертикул гэнэ. Цүлхэн нь бөглөрснөөс үүдэн халдвар орох, үрэвсэн дивертикулит буюу цүлхэний үрэвсэл үүсдэг байна.
Шинж тэмдэг нь ихэвчлэн хэвлийн доод хэсэгт гэнэтийн өвдөлтөөр илэрдэг. Ази хүмүүст өвдөлт нь ихэвчлэн баруун талд мэдрэгддэг бол Хойд Америк, Европ зэрэг орны хүмүүст ихэвчлэн зүүн талд хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгддэг аж. Мөн дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх зэрэг бусад шинж тэмдгүүд илэрдэг байна.
5. Хорт хавдар
Хэвлийн бүсэд нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, ум ай, өнд гөвч зэрэг хэд хэдэн эрхтнүүд байрладаг. Хэрэв эдгээр эрхтнүүдийн аль нэгэнд хавдар үүссэн бол энэ нь архаг хэлбэрийн гэдэс дүүрэлтэд хүргэж болзошгүй юм. Тиймээс, хэрэв байнга гэдэс дүүрч, гэдэс гэнэт томорч байгааг анзаарсан бол энэ нь хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
6. Сэтгэцийн эрүүл мэнд
Архаг стресст орсон үед стрессийн даавар болох кортизол их хэмжээгээр ялгарна. Ийм нөхцөлд хоол боловсруулах чадвар алдагдаж, гэдэс дүүрдэг байна. Тиймээс гэдэс дүүрэх нь хэр давтамжтай илэрч байгааг анзаарч байх хэрэгтэй.