in

Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Хожим хойно нь харамсахгүйн тулд дараах 10 зүйлийг хэзээ ч битгий хийгээрэй!

Өөрийгөө жинхэнэ ариун цэвэрч гэж бодож байна уу? Харин бид эсрэг бодолтой байна. Хувийн ариун цэвэр сахих дүрмийг хүн болгон л мэддэг гэж боддог, үнэндээ бид дүрмийг зөв ойлгож баримталж чадаж байна уу? Бид өдрөөс өдөрт алдаа гаргасаар, үүнээсээ болж гадна төрх, тэр ч бүү хэл эрүүл мэндээрээ ч хохирох тохиолдол байна.

Та бүхэндээ хувийн ариун цэвэр сахих дүрмийн зааврыг танилцуулж байна. Бидний танилцуулж буй эдгээр зүйлийг хийхийг хориглосон заалттай.

Ханиалгаж байхдаа гараараа амаа хаах

Ариун цэвэр сахих үүднээс ханиалгаж, найталгаж байхдаа гараараа амаа тагладаг уу? Нээрэн үү? Эргэн тойрны хүмүүсийг нянгаас хамгаалж байгаа хэрэг үү, гэхдээ өөрийгөө хохироон байж уу? Ингэснээр таны нүүрээр хортой нян тархаж үрэвслийн явц улам л газар авна. Гэнэт нүд загатнаад эхэлбэл яах уу? Ингээд л зовхи үрэвсэж эхлэх нь тэр дээ.

Хэрвээ ханиад хүрсэн бол нусны алчууртай яв, шаардлагатай үед амаа дарна биз. Онцгой байдалд алгаараа биш тохойгоороо амаа хаана.

Хумсаа авах

Хумсны хутга эсвэл хайчаар хумсаа авах нь хумсны хэлбэр, бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлнө. Хумсны уртыг богиносгохдоо тусгай хуурай ашиглахыг зөвлөж байна.

Хамраа ухах

Зүгээр дадал зуршил талаасаа бус ариун цэвэр сахих гэж ухаж байгаа бол больж үз, бас бохир хуруугаараа шүү. Үүний оронд хамраа давсны уусмалаар цэвэрлэж байгаарай. Хамрын хөндийг цэвэрлээд зогсохгүй улирлын шинжтэй ханиад томуунаас урьдчилан сэргийлж чадна.

Өдөр болгон шүршүүрт орохдоо саван ашиглах

Өдөр болгон шүршүүрийн шингэн саван хэрэглэснээр арьсны өөрийгөө хамгаалах хамгаалалтыг эвдэж байгаа хэрэг. Арьс яагаад хуурайшиж эмзэг болоод байгаад гайхах зүйлгүй. Зөвхөн гар, сугаа л өдөр болгон савангаар угаана. Биеийн бусад хэсгийг хоёр хоногт нэг удаа л савангаар угааж байх юм.

Зовхио харандаагаар зурах

Зовхи хүссэнээрээ л зур! Гэхдээ нүдний харандаа, будаг нь маш их нян агуулж байдгийг мартаж болохгүй. Үрэвслийн эх үүсвэр болохыг үгүйсгэхгүй.

Ганц алчуурыг олон зориулалтаар ашиглах

Мэдээж ямар ч тохиолдолд бусдын алчуурыг ашиглахгүй. Бас өөрийнхөө алчуурыг ч зориулалтаар нь ангил: нүүр, гар, хөл, бие.

Тохой, хөлийн өсгийг мартдаг

Биеийн эдгээр эмзэг хэсгийг яагаад мартаад байдаг юм бол? Үр дүнд нь – хуурайшиж хагарсан тохой, хөлийн өсгий. Хөлийн өсгийг тусгай хэрэгслээр үрж цэвэрлэнэ, харин тохойг өдөр болгон чийгшүүлэх тос түрхэж байхаа мартаж болохгүй.

Үнэр дарах зориулалтаар дезодорант түрхэх

Зөвхөн цэвэрхэн арьсан дээрээ л үнэртэй ус, дезодорант түрхэж байгаарай. Эс бөгөөс үнэр дарах бус харин ч бүр эвгүй үнэр хоёр дахин их үнэртэнэ шүү.

Нянгийн эсрэг саван – энэ муу шүү

Эрдэмтэд нэгэнт баталсан: нянгийн эсрэг саван нь жирийн савангаас үр дүнтэй зүйл ер үгүй. Тэгээд ч нянгийн эсрэг саванд триклозан гэх бодис агуулагддаг – гормоны ялгаруулалтад муугаар нөлөөлж дархлааны системийг эвддэг байна. Үр дагавар нь элэгний хүнд өвчин үүсгэх ажээ.

Суултуурын ус зайлуулж байхдаа тагийг нь хаахгүй орхих

Судлаачид задгай суултуурын ус зайлуулахад агаарт маш их хэмжээний хорт бодис цацагдаж байгааг баталсан.

Тагийг нь нээлттэй байхад ус зайлуулахад хоёр метрийн зайд хортой эсүүд тархдаг байна. Тиймээс ус зайлуулахаас өмнө суултуурын тагийг сайтар тагла, бас шүдний сойзоо далд байрлуулж байгаарай.

Урьд өмнө нь мэдэж байсан бүх зүйлээ март! Ариун цэврийн дүрэм – онцын чухал биш юм шиг мөртлөө эрүүл мэнд, гоо сайханд үнэхээр нөлөөлнө. Хорт муу зуршлаасаа өнөөдрөөс салж чадсанаар эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж чадна.

Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *