in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ХахаХаха

Таны гэрт сөрөг муу энерги хуримтлагдсан эсэхийг мэдмээр байна уу? Тэгвэл танд ердөө ганцхан аяга ус хэрэг болно!

Таны амьдрал, сэтгэл санаанд муугаар нөлөөлөх муу энергийг илрүүлэх маш олон арга байдаг нь сайшаалтай. Уг нийтлэлийг дуустал нь уншиж муу энергийг илрүүлж сураарай.

Бид муу энергиэс аль болох зайлсхийхийг хүсдэг, бидний тайван амрах гэр орноос яваасай гэж хүснэ. Муу энергийг ажлын байр, сургууль цэцэрлэгээс ч зайлуулах нь зүйтэй.

Муу энерги хаа сайгүй, өдөр болгон сөрөг сэтгэл санаатай хүмүүстэй гудамжинд таарна. Энэ болгон бидний энергийг эвдэж байдаг. Бидний сэтгэл санаа, мэдрэмж гадны энергийг хүссэн хүсээгүй шингээж авна.

Муу энерги түгээж буй хүмүүс бидний эргэн тойронд: бидний гэр бүл дунд, найз нөхөд, ажлын хүмүүс, бид эдгээр хүмүүсээс зайгаа барьж чадахгүй, тиймдээ ч өөрийн мэдэлгүй энергийг нь өөртөө шингээнэ.

Муу энергийг гэр орон, амьдралаасаа бүхэлд нь хэрхэн цэвэрлэх тухай мэдэж авцгаая. Таны гэр энх тайван, аз жаргалаар дүүрэн байх болтугай.

Гэрээ муу энергиэс цэвэрлэхийн тулд танд шаардлагатай зүйл:

  • 1 аяга
  • Ус (зохих хэмжээгээр)
  • Уксус (зохих хэмжээгээр)
  • 2 х.х далайн давс

Далайн давсаа аяганд хийж ус, уксусаа 1/3 хэмжээтэйгээр хольж нэмнэ. Усаа тасалгаандаа тавиарай, аль болох харанхуй газар байрлуулна.

Өөр бусад өрөөнүүддээ аяга ус бэлдэж тавьж болно. Өдрийн турш устай аягийг орхиод хараарай. Хэрвээ усан дээр хар толбо үүссэн эсвэл дээр нь хөөс үүссэн байвал танай гэрт муу энерги байгааг илтгэнэ.

Энэ арга зөвхөн муу энергийг илрүүлээд зогсохгүй муу энергиэс цэвэрлэхэд ч тус болно. Аягатай ус цэвэрхэн болтол нь та усаа сольж тавьсаар л байна.

Хуучин усаа суултуурт хийж усаа хэд хэдэн удаа татаж гэрээсээ заавал гаргана.

Хэрвээ энэхүү мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *