in

Ердөө ганцхан дасгал хийгээд бүх л шөнийн турш хурхирахгүй гээд бод доо? Би туршиж үзсэн – 100% үр дүнтэй!

Хурхирах маш олон шалтгаан бий, хамгийн түгээмэл нь – хэлний уг хавагнах. Хэл хавагнаснаас болж амьсгалын зам боогддог бөгөөд орж, гарах амьсгалын үед хамрын хөндийд чичирхийлэл явагдана. Ингээд л хүн хурхирч эхэлдэг байна.

Хэл хавагнахыг багасгаж амьсгалын замыг чөлөөлөхийн тулд эмч нар тусгай арга техник боловсруулжээ. Уг дасгал шөнийн турш хурхирахаас хамгаална. Та бүхэндээ дасгалыг танилцуулахаар бэлдлээ.

Уг дасгал 7-8 цагийн турш хурхирахаас хамгаална гэдгийг юуны түрүүнд андууруулах хэрэгтэй. Хурхирах асуудлаас нэг мөр салахыг хүсэж байгаа бол хамгийн гол нь шалтгааныг тодорхойлохын тулд эмчид хандан үзүүлээрэй.

Хэрхэн хийх вэ?

Амаа ангайгаад хэлээ гаргана. Долоовор хуруугаараа хэлний угт хүрэхийг хичээж (25-ны агт арааны харалдаа) хөнгөн дараарай. Дараа нь тойрог байдлаар иллэг хийнэ, иллэгийн даралтыг нэг зөөлрүүлж нэг хүчтэй болгоно.

Иллэг хийхэд тийм ч тааламжтай бус, заримдаа маш их өвчин мэдрэгдэнэ. Айх хэрэггүй. Таагүй мэдрэмж алга болтол иллэг хийсээр байна. Үүний дараа л шөнө хурхирахаа болих юм шүү.

Хуруугаа амандаа хийхэд огиод байвал дараах аргаар үзнэ:

  • Шүдний сойзоо аваад арын хэсгээр (үсгүй талаар) нь хэлний угт дарна, магадгүй бас огих байх. Иллэгийг 10 секундын турш хийнэ.
  • Иллэгийг 2-3 хоног үргэлжлүүлж хийсээр байх бөгөөд иллэг хийх хугацаа, дарах хүчийг нэмэгдүүлнэ. Хийх тоолонд огих мэдрэмж багасах тул та шүдний сойзоо улам гүн болгож хийнэ.
  • Хэлний угаас 0,5 см-ийн наана байхаар иллэгээ хүчтэй хийнэ. Хэдэн өдрийн дараа огих мэдрэмж бүрэн арилж та ч хурхирахаа болино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *