in ,

Яг зөвЯг зөв ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хэрэв та 30 гарсан бол судсаа заавал цэвэрлэж байх шаардлагатай! Энэ нь таныг гэнэтийн нaс бaралтаас аврах болно

Дэлхий дээр жил бүр ойролцоогоор 7 сая хүн зүрх судасны өвчлөлөөр нас барж байна. Чухам энэ л өвчин дэлхийн нас баралтын шалтгааныг тэргүүлэх ажээ. Зүрхний өвчлөл ямар нэгэн байдлаар атеросклерозтой холбоотой байдаг, энэ бол “чимээгүй алуурчин” – холестерин үүсэх шалтгаан болно.

Судсыг илүүдэл холестериноос цэвэрлэхийн тулд заавал эмчид үзүүлэх эсвэл эмийн сангаас үнэтэй эм авч уух шаардлагагүй. Олон жилийн турш шалгарсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн судсыг цэвэрлэж чадна: сармис, нимбэг, зөгийн бал, цагаан гаа.

Зөгийн бал – дархлаа бэхжүүлнэ, хоол боловсруулах эрхтнийг нөхөн сэргээнэ.

Сармис – вирусын эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ, цусны даралт тогтворжуулна.

Нимбэг – калийн өндөр агууламжтай учраас судасны ханыг бэхжүүлнэ. Харин Е амин дэм нь цус өтгөрөхөөс хамгаалж чаддаг байна.

Цагаан гаа – судас бэхжүүлж цэвэрлэнэ, цусан дахь холестерины хэмжээг бууруулна.

Эдгээр хүнсийг хослуулан хэрэглэснээр эмчилгээний үр дүнг эрчимжүүлж, холестерины эсрэг хүчтэй цохилт болох ажээ.

Цусан дахь холестерины хэмжээ

Бидний санал болгож буй бодис холестерины хэмжээг бууруулахаас гадна төрөл бүрийн өвчин анагаах, дархлаа сэргээх зорилгоор хэрэглэж болно.

Орц:

  • Жижиглэж хэрчсэн 1 хумс сармис
  • 1 х.х шинэ нимбэгийн шүүс
  • Үрж жижиглэсэн 1 цагаан гааны үндэс
  • 1 х.х алимны уксус
  • 1 ц.х зөгийн бал

Бэлдэх арга:

  • Орцуудыг саванд хийж сайтар хутгана.
  • Хэрвээ ойрын хугацаанд хэрэглэхээс их хэмжээний бэлдмэл гарсан бол тасалж аваад хөргөгчинд 5-аас илүүгүй хоног хадгалж болно.
  • Бэлдмэлийг өглөө болон өдрийн цайны өмнө өдөрт 3-аас илүүгүй удаа хэрэглэнэ.
  • Долоо хоногийн турш хэрэглэхэд та үр дүнг мэдэрнэ. Цусан дахь холестерины хэмжээг багасгахаас гадна цусны даралт тэнцвэржүүлнэ.

Мэдээж гэрийн нөхцөлд бэлдсэн уламжлалт бэлдмэл нь судасны өвчлөлийг бүрэн анагааж чадахгүй. Гэхдээ эрүүл хоолны дэглэм баримтлах нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчин зүйл болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *