Брокколи нь чихрийн шижингийн үед судсанд үүссэн гэмтлийг сэргээх чадалтайг тогтоожээ. Уг ногоонд агуулагдах сульфорафан энэ төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ чихрийн шижинг хянахгүй бол судасны хана гэмтэнэ, ялангуяа тархины судас гэмтэх аюултай ажээ.
Чихрийн шижин маш түгээмэл өвчин. 1-р хэлбэр (инсулин хэрэглэх зайлшгүй шаардлагатай), 2-р хэлбэр (инсулин хэрэглэх шаардлагагүй, гэхдээ хоолны дэглэм баримтална). 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс бие даан ямар ч эмчилгээ хийж болохгүй, юуны түрүүнд заавал эмчтэйгээ зөвлөнө. Бидний санал болгож буй эмчилгээг эхлүүлэхээс өмнө долоо хоног элэг цэвэрлэх ажиллагаа явагдана, дараа нь эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ.
21 өдрийн турш өглөө болгон 300-500 грамм брокколиг 1 литр усанд таван минут орчим буцалгана. Шингэний талыг нь өлөн дээрээ, үлдсэнийг нь орой ууна. Брокколи болон цайны халбага цинамон өдрийн цайн дээрээ хэрэглэнэ. Үүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ багасах юм.
Уг нийтлэлийг хэрэгтэй гэж үзэж байгаа бол найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.