in

ХөөрхөнХөөрхөн

Охин үрдээ заавал хэлж өгөх ёстой 21 чухал зүйл. Амьдралд хөл тавихад нь зөвхөн та л түүнийг бэлдэнэ шүү дээ

Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр. Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн.

Охин үрдээ заавал хэлэх ёстой 21 зүйл

Бид охидуудыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. Том хүний амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.

Охидын хүмүүжил

Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.

Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.

Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.

Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.

Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй. Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.

Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.

Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.

Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.

Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.

Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…

Шүүмжлэл сонсож сур, гэхдээ бусдын үзэл бодлыг хэт эмзэг хүлээж авах хэрэггүй. Тэд зүгээр л чамд атаархаж байж болно. Өөрийн хүчинд итгэлтэй байх нь амжилтын үндэс болно.

Хүмүүс дандаа үнэнч байна гэж байхгүй, тэд хуурч мэхэлдэг. Үнэн худлыг ялгаж сураарай.

Хувийн амьдралаа нэгд нэгэнгүй хүмүүст бүү ярьж бай. Ялангуяа гэр бүлд бий болсон үл ойлголцол, хүндрэлийг дурсаад ч хэрэггүй. Бусдын уур хилэнг ч хүргэх хэрэггүй.

Өөрт байгаа зүйлдээ баярлаж сур. Гэхдээ сайжруулахын тулд хөдөлмөрлөж хичээсээр л байх ёстой.

Амьдралын зорилго заавал байх ёстой. Ажлаа төлөвлөж эрэмбэлж сураарай. Өөрөө аяндаа болж бүтэх зүйл ганц ч байхгүй шүү.

Хүний амьдрал зөвхөн түүний л гарт байдаг. Найдвартай мөр дэрлэж байсан ч бие даасан байдлаа алдаж болохгүй. Хэн ч чиний амьдралыг хянаж, заах ёсгүй.

Сайн сайхан үйлийг чимээгүй хийнэ. Өөрийгөө гайхуулах хэрэггүй.

Уучилж сурах хэрэгтэй. Өөрийнхөө сайн сайхны төлөө уур хилэн, гомдол бүү хуримтлуулж бай.

Харилцаанд байнга асуудал тулгарна. Хэрвээ асуудалгүй харилцаа харж байгаа бол аль хэдийн харилцаа дуусжээ гэж ойлгоорой. Хамгийн чухал нь – бүгдийг цугтаа давж туулах, асуудлаа цугтаа ярилцаж шаардлагатай үед буулт хийж чаддаг байх хэрэгтэй.

Өнгөрснийг онгичих хэрэггүй. Зүгээр л түүх болон үлдэг. Энд, одоо цагаар амьдрах хэрэгтэй, ирээдүйн тухай эргэцүүлж бод.

Амьдрал гэдэг сайхан. Хүнд бэрхшээл тулгарна, гэхдээ араас нь гэрэл гэгээтэй сайхан үйл явдал хүлээж байгаа.

Бидний дээрх зөвлөгөөтэй та санал нийлж байгаа эсэхээ сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Бас найз нартаа уг мэдээллийг хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *