Нэг цагийн дотор өөрийгөө өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй. Багаас эхлүүлнэ. Зөв тэгшхэн нуруутай болохын тулд бүтэн жил ч зарцуулж болно. Нуруу тэгшлэх хэд хэдэн арга бий.
Та бүхэндээ тусгай нийтлэл бэлдлээ. Нуруугаа тэгшлээд эхлэх үү дээ?
Тэгшхэн нуруутай байхад хамгаас их нөлөөлөх зүйл дотоод хяналт. Таны ар дагзнаас өгзөг хүртэл тасрахааргүй утас татжээ гэж төсөөлөөрэй, энэ бодлоо хаяж болохгүй. Энэ хийсвэрлэн бодох дүрслэл таны нурууг тэгшлэхэд тусална.
Биеийн жин хоёр хөлөнд адил ирж байх ёстой, гэдсээ татахаа мартаж болохгүй. Хэрвээ нэг л болж өгөхгүй байвал “вакуум” дасгалаас эхэлнэ: хэвтээ эсвэл дөрвөн хөллөөд амаараа огцом амьсгал аваад барина. Амьсгалаа гаргахдаа гэдсээ татаад 15 секунд барина, дараа нь булчингаа сул тавина. Дасгалыг хэд хэдэн удаа хийнэ.
Та ямар ажил төрөл эрхэлдэг нь хамаагүй, ямартай ч таны нуруу байнга тэгшхэн байх ёстой. Зөв байрлалаа олохын тулд хэдэн минут ар дагз, мөр, өгзөг, хөлийн өсгийг хананд нааж зогсоно. Энэ дасгал биеийн тэнцвэрт байдлыг олоход тусалдаг.
Нуруу тэгшлэх шилдэг аргад усанд сэлэлт орно. Яагаад гэвэл сэлэхэд нурууны бүх булчин ажиллахаас гадна, хэвлий, гарын булчин идэвхтэй ажилладаг. Эдгээр булчингууд чангарснаар нуруу тэгшрэхэд нөлөөлдөг байна.
Жолооны ард ч гэсэн нуруугаа тэгшхэн байлгах ёстой. Суудлаа өөртөө зөв тохируулна: хааз дээр гишгэхэд бөгтийхөөргүй, нуруу суудлын түшлэгээс хөндийрөөгүй байна.
Орондоо “таван хошуу” болж унтах сайхан ч гэлээ энэ нь зөв байрлал биш. Хөлөө бага зэрэг нугалаад хажуугаараа унтах нь нуруу, нугасны ачааллыг багасгадаг, бас хамгийн эрүүл байрлал гэж үздэг юм. Мөн хурхирахаас хамгаалж амьсгал хөнгөвчилдөг байна.
Йогоор хичээллэх маш сайн. Бие махбодь, биеийн бүх булчинг суллана, ялангуяа нурууны булчинг. Йогийн тусламжтайгаар нуруугаа тэгшлэхэд амархан, бас сэтгэл санаа өөдрөг болдог.
Өдрийг тэгшхэн нуруугаар эхлүүлнэ. Орноосоо босоод суниагаад нуруугаа тэгшлэхээр зөв зогсоорой. Өдрийг зөв эхлүүлэх – нуруугаа тэгшлэхээс эхэлнэ.
Хоол хийхдээ босоогоороо бөгтийж биш аль болох сууж бэлдэнэ.
Хэрвээ таны ажил зогсоогоороо байхад хүргэдэг бол хоёр цаг тутамд хэдэн минут сууж нуруугаа амраана.
Сандлын өнцөг дээр суухыг хичээгээрэй, дараа нь нуруугаа суллана. Болж байна уу? Өөрийгөө хянах сайхан арга.
Индүүний суурины тохиромжтой өндөр бол тохойноос доош 10-15 см. Тиймээс өөрийнхөө биеийн өндөрт энэ байдлаар тохируулаарай.
Нурууны ачааллыг багасгахад муурын суниалтаар суниана – дөрвөн хөллөөд нуруугаа дээш товойлгоно, эрүүг цээжиндээ. Одоо нуруугаа хотойлгоод урагш болно, эрүүг дээш. Дасгалыг 10 удаа хийхэд нурууны булчин суларч байгааг мэдэрнэ.
Ухаалаг гар утас руугаа толгойгоо унжуулахын оронд утсаа дээш өргөнө. Хүзүүнд ирэх ачааллыг энэ байдлаар багасгана.
Дэлгүүр орохдоо хоёр ууттай яваарай. Авсан хүнсээ жинг нь тэнцүүлж хувааж хийнэ.
Гоо сайхан харагдахын тулд өөрийгөө байнга золиослох хэрэггүй өөрөөр хэлбэл өдөржингөө өндөр өсгийтэй туфли өмсөх огт хэрэггүй. Өөрт эвтэйхэн солих гутал бэлдээрэй.
Загвар өмсөгчдийн аргаас: толгой дээрээ ном тавьж алхах. Зузаан өргөн ном аваад толгой дээрээ тавьж унагаахааргүй алхана. Энэ аргыг байнга ашиглана. Зөвхөн нуруу тэгшлээд зогсохгүй алхааг ч цэгцэлнэ.
Бид цүнхээ нэг талдаа л үүрдэг. Энэ нь нуруу мурийхад нөлөөлнө, тиймээс цүнхээ мөрөндөө ээлжилж үүрээрэй.
Утсан дээрээ “Нуруугаа тэгшхэн байлга” гэж цаг тутамд сануулах сэрүүлэг тавь .
Өөрөөсөө ичих ямар ч шаардлага байхгүй. Өөртөө итгэлгүй байдал бидний нурууг бөгтийхөд хүргэдэг. Тиймээс ичих зүйлгүй мөрөө тэгшлээд толгойгоо гэдийлгээд тэгшхэн алхана.
Өөртөө итгэлтэй, тэгшхэн нуруутай, өөдрөг хараатай явах нь жижиг сажиг өөг ч дардаг байна.