in ,

Будаатай хуурсан гүрвэл бол Вьетнамын хамгийн алдартай хоол. Харин та энэ хоолыг идэж чадах байсан уу?

Маш олон төрлийн этгээд хачин хоолнууд ихэвчлэн Азийн улс орнуудад байдаг. Тухайлбал, хагас ферментжүүлсэн нугасны өндөг Филиппинийх бол, Камбожид аалзыг шарж иддэг. Тэгвэл Вьетнамд бас хачирхалтай хоол алдартай бөгөөд зөвхөн адал явдал эрэлхийлэгч хүмүүст уг хоолоор үйлчилдэг байна.

Энэ хоолыг будаатай хуурсан гүрвэл гэж нэрлэдэг. Хэрэв та Вьетнам руу аялахаар төлөвлөж байгаа бол, магадгүй энэ хоолыг идэж үзэх хэрэгтэй байх. Гэхдээ таны ходоод хэр баргийн хоолыг шингээх чадвартай байх ёстой.

Та гүрвэлийг дахин өмнөх шигээ харж чадахаа болино

Вьетнамд уг алдартай хоолоо хийхдээ гэрийн тэжээвэр гүрвэлийг голчлон ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, тэд хэн нэгний тэжээдэг гүрвэлийг хоол болгодог гэсэн үг – танай гэрийн таазанд байгаа эсвэл шавж барьж идэж байгаа гэх мэт.

Гэхдээ мэдээж хэрэг, энэ улсад гүрвэлийг өсгөж үржүүлдэг фермерийн аж ахуй бий. Тэнд гүрвэлийг хайрч хуураад шаржигнасан амттай болгосныхоо дараа хүнсний дэлгүүрүүд рүү зарж борлуулах тохиолдол ч байдаг.

Хамгийн чухал нь та энэ хоолыг идэх байсан уу? Олон интернет хэрэглэгчид үгүй гэж хариулжээ. Мэдээж хэрэг гүрвэл идэж чадах хүн тийм ч олон байхгүй байх.

 

Хэрэв та адал явдал эрэлхийлэгч бол, яагаад болохгүй гэж?

 

Филиппинчүүд хатаасан загас иддэг бол, Вьетнамчууд ийм хоол иддэг

 

Энд таны харж байгаачлан маш их гүрвэлүүд байна!

Олон олон аялагчид, жуулчид туршлага хуримтлуулах үүднээс очсон улсынхаа этгээд хачин, өвөрмөц хоолноос заавал иддэг. Гэхдээ энэ хоолыг идэх жуулчин тун ховор гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв та энэ хоолыг хачин гэж бодож байвал, Хятадад бүр нисдэг гүрвэлийг саваанд зоож, шарж иддэг. Мөн нугасны толгой, далайн морь болон хилэнцийг хүртэл саваанд зоож, шарж иддэг байна.

Та энэ хоолыг идэж чадах уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *