Бидний сэтгэл хөдлөл, санаа бодол нүүрэн дээр ил харагддаг гэж хэлж болно. Эдгээр мэдрэмж зөвхөн нүүрэн дээр ил харагдахаас гадна бидний алган дээр ч харагдах ажээ.
Гарын алганы хээ судлал – эрт дээр үеэс уламжлагдан ирсэн мэрэг төлөг. Эх сурвалж нь энэтхэг, цыганууд гэх. Хүний алганы хээгээр зан чанарыг нь тодорхойлохоос гадна ирээдүйг ч хэлж өгч болно гэж үздэг.
Нууц гэмээр уг урлагийн талаар багахан ч гэсэн ойлголт өгөхийн тулд дараах мэдээллийг бэлдлээ. Нууцыг мэдэхийг хүсэж байна уу?
Анхлан суралцагчдад
Үндсэн ойлголтоос эхлэе. Юуны түрүүнд мэргэлүүлэх зөв гараа сонгох хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд баруун гар нь төрөлхийн, харин зүүн гар нь амьдралын туршид хуримтлуулсан туршлага гэж үзнэ. Эрчүүдийн хувьд эсрэгээрээ. Мөн байнга хэрэглэх гараар ч мэргэлж болно, өнгөрсөн болон одоог тань хэлж өгөх юм. Байнга хэрэглэдэггүй гараар ирээдүйг уншина.
Одоо гарын алганы зураасыг авч үзэцгээе. Үндсэн дөрвөн зураас: зүрх, оюун ухаан, амьдрал, хувь тавилан. Эдгээр зураасыг олж харах хэрэгтэй, урт, богино, тасалдсан, тод, бүдэг ямартай ч танд эдгээр зураас байгаа.
Алганы зураас
Зүрхний зураас нь хувь хүний чанарыг илэрхийлнэ. Тухайн хүний сэтгэл хөдлөл, үүнийгээ илэрхийлэх чадварыг илтгэнэ.
Оюун ухааны зураас нь оюун ухааны хөгжлийг илтгэнэ.
Амьдралын зураас нь эрүүл мэнд, авхаалж самбааг илэрхийлдэг. Энэ зураасаар биеийн байдал, өвчнийг тодорхойлно.
Хувь тавилангийн зураас нь ажил төрөл, амьдралын зам, зорилгыг илтгэдэг. Амьдралд тохиолдох хамгийн том үйл явдал, өөрчлөлтийг олж мэднэ.
Эдгээр зураасыг бие даан өөрөө уншиж сурахад зориулж мэдээлэл бэлдсэн. Маш их сонирхолтой зүйл олж мэднэ гэж найдаж байна.
Гарын алганы хээ судлал зөвхөн зураасаар зогсохгүй цааш мэдэх зүйл ихтэй. Жишээ нь, гарын хэлбэрээр тухайн хүнийг тодорхойлж болно.
Гарын хэлбэр
Гарын хэлбэр тухайн хүний зан чанарыг тодорхойлдог. Алганы урт буюу шуунаас хуруу хүртэлх хэмжээ, хурууны уртын хэмжээ чухал. 4 төрлийн гар бий.
Газар шороо
Дөрвөлжин алга, хуруутай бас арьс нь цайвар ягаан, гарын алга болон хурууны урт адил бол – таны гарын хэлбэр газар шороо гэж үзнэ. Ийм гартай хүмүүс хариуцлагатай, онцгой зорилготой байдаг. Ямар нэгэн зүйл янзлах, урлах дуртай, ажил нь ч ийм төрлийнх байдаг.
Агаар
Дөрвөлжин эсвэл тэгш өнцгийг санагдуулам алгатай, урт хуруутай, хуурай арьстай байна. Алганы урт нь хуруунаасаа богино. Яриа ихтэй, нийтэч хүмүүс. Тоглоом шоглоом хийж чаддаг, хурц ухаантай. Ийм хүмүүсийн ажил – оюуны ажил байна.
Ус
Урт, уян алгатай. Алганы урт нь хурууны урттай адил. Уран бүтээлч, эмзэг, дуулгавартай, төлөв даруу хүмүүс байна. Заримдаа өөртөө хэтэрхий шигдэх талтай. Ихэвчлэн тайван дөлгөөн зан ааштай.
Гал
Дөрвөлжин алгатай, өнгө нь цайвар ягаан, богино хуруутай – энэ бол гал хэлбэрийн гар. Алганы уртын хэмжээ хурууныхаас ялимгүй урт.
Энэ хүмүүс яг л гал шиг, халуун, оволзсон бас тод томруун. Тэд шийдвэрээ огцом гаргана, зоригтой.
Товгорууд
Зураас, хэлбэрийг нь мэдэж авлаа. Дараагийн мэдэх зүйл бол – алганы товгорыг тайлж унших. Товгорыг харахын тулд гараа бага зэрэг хумина. Аль товгор хамгийн их товойж байна, аль нь байхгүй байна вэ?
Сугарын товгор
Эрхий хурууны дор байрлана. Хэрвээ тод байвал сэтгэлийн таашаал авах дуртай нэгэн ажээ. Амархан дурлахын зэрэгцээ амархан уйдна. Хэрвээ энэ товгор сул бол сексийн харилцааг төдийлөн шаардаад байдаггүй нэгэн.
Бархасбадийн товгор
Долоовор хурууны доор байрлана. Бахдах сэтгэл, хайр дурлал, лидерийн чанарыг илтгэнэ. Хэрвээ энэ товгор байхгүй бол зорилго, амбицгүй нэгэн.
Санчирын товгор
Дунд хурууны доор байрлана. Том товгор бол – эр зоригтойн шинж. Бодолд автах дуртай хүн. Хэрвээ товгор байхгүй бол зохион байгуулалтгүйн шинж.
Нар
Ядам хурууны доор байрлана. Уран бүтээлч, их бодол санаа тээж яваа нэгэн. Хэрвээ энэ товгор байхгүй бол урлаг, уран бүтээлд огт сонирхолгүй гэж үзнэ.
Будын товгор
Чигчий хурууны доор байрлана. Хөгжсөн бол – чалчаагийн шинж, байхгүй бол – ичимхийн шинж.
Гарын алганы хээ судлал – маш өргөн ойлголт. Нэг суугаад бүгдийг мэдэх боломжгүй. Бүх талаас нь авч үзэх хэрэгтэй: зураас, тэмдэг, зураг энэ бүгдийг нийлүүлж байж нэг ойлголт гарч ирнэ. Зураас, тэмдэг, зураг тоо томшгүй их, гэхдээ үүнээс эмээх хэрэггүй. Яагаад ч юм маш сонирхол татдаг судлал.
Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.