in ,

Би эгчийнхээ зөвлөснөөр өдөр болгон зөгийн бал хэрэглэсэн. Үр дүнд нь миний биед дараах 8 гайхалтай өөрчлөлт гарсан!

Бид төрөл бүрийн амин дэм, дархлаа дэмжих бэлдмэлд маш их мөнгө зардаг. Байгаль эхийн бидэнд өгсөн бэлгийг бид тэр болгон үл тоох нь харамсалтай. Зөгийн бал – төрөл бүрийн өвчин анагаах чадалтай. Үүнээс гадна чихрийн шижингээр шаналж буй хүмүүс ч санаа зовох зүйлгүй хэрэглэж болно.

Өдөр болгон зөгийн бал хэрэглээд байвал таны бие махбодид ямар өөрчлөлт гарахыг танилцуулахаар бэлдлээ. Хамгийн гол нь зөгий үржүүлгийн цэвэр зөгийн бал авах ёстойг анхаарна уу.

Цэвэрхэн арьс

Зөгийн бал – маш хүчтэй антиоксидант. Биеэс хорт бодис гадагшлуулна, арьсны нүх бөглөрөхөөс хамгаалах, батга гарах болон эрт үрчлээ суухаас хамгаална. Зөгийн балтай маск ч нүүрэндээ тавьж болно. Арьс зөөлөн, уян хатан болдог ажээ.

Турна

Илүүдэл жингээ хасахын тулд амттанаас татгалзах хэрэгтэй болдог. Харин зөгийн балыг хэрэглэж болохоос гадна өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг. Бодисын солилцоо идэвхжүүлж илүүдэл жин хасахад тусалдаг.

Холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ

Зөгийн бал өөрөө холестерины агууламжгүй. Гэхдээ холестерины хэмжээг бууруулах микро элемент агуулдаг байна. Өдөр болгон зөгийн бал хэрэглэх тохиолдолд антиоксидант үйлчилгээтэй гэж дээр дурьдсан, энэ нь нөгөө талаасаа холестерины хэмжээг бууруулах үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл судас

Өдөр болгон зөгийн бал хэрэглээд байхад зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Эмч нарын хийсэн судалгаанаас харахад зөгийн балд агуулагдах антиоксидант нь артерийн судас агших, цус өтгөрөх явдлаас урьдчилан сэргийлдэг гэжээ.

Ой санамж сайжирна

Өдөр болгон зөгийн бал хэрэглэдэг хүмүүсийн ой санамж сайн байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн эдгээр хүмүүс насны эцэст склерозоор шаналах магадлал бараг байхгүй. Зөгийн балд агуулагдах кальци нь тархинд сайн шингэдэг бөгөөд тархины үйл ажиллагааг дэмждэг байна.

Эрүүл нойр

Бат бөх нойр – тогтвортой сэтгэл зүй, гоо сайхны баталгаа. Зөгийн бал нь серотонин ялгаруулалтыг идэвхжүүлдэг, энэ нь нойронд сайнаар нөлөөлнө. Тиймээс унтахаасаа өмнө халбага зөгийн бал идээд хэвтээрэй – сайхан амралт болно.

Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Өлөн дээрээ халбага зөгийн бал хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн энэ зуршил нь гэдэс ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Гэдсэнд орсон зөгийн бал хортой нянг устгах, ходоодны шархыг эдгээх үйлчилгээ үзүүлнэ.

Тайвшруулна

Зөгийн балд агуулагдах глюкоз нь нейронд маш хэрэгтэй. Цусанд хурдан шингэж сэтгэл санаа тайвшрахад нөлөөлдөг байна.

Бусад зөвлөгөө

Өглөө сэрээд өлөн дээрээ бас унтахдаа нэг халбага зөгийн бал хэрэглэж байхыг зөвлөж байна. Мөн сахарны оронд цайндаа хийж болно. Хамгийн гол нь шингэн усанд найруулалгүй шууд халбагаар л ид. 60 хэмээс дээш халуунд зөгийн балны шим тэжээл устаж үгүй болдог. Зөгийн баландаа сармис хийж вирусын эсрэг хэрэглэх боломжтой 500 мл зөгийн баланд 3-4 ширхэг жижиг хумс сармис хэрчиж хийнэ.

Танд эрүүл энхийг хүсье. Зөгийн балны ашиг тусыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *