Орчин үеийн амьдралын хэв маяг бидний дархлааны системийг сулруулж өвчлөмтгий болгож байна. Эмийн санд зарагдах эм нь өвчнийг анагаахаас илүүтэй хор хөнөөл авчрах нь их. Антибиотикийн байнгын хэрэглээ нь нянг улам л тэсвэртэй болгоод байгааг ухаарах цаг болсон.
Аз болж байгаль эх вирус, нянгийн эсрэг үйлчилгээтэй өвс, ургамлаар биднийг бүрэн хангажээ.
Эдгээр 7 ургамал гэрийн нөхцөлд цэр гадагшлуулах, уушги цэвэрлэх үр дүнтэй.
Гэрийн нөхцөлд уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?
Гаа. Гаа болон гааны тос нь амьсгалын замын булчинг тайвшруулах ментол гэх бодис агуулдаг.
Амьсгалын дээд замын үрэвслийн үед ментолын тосыг түрхэх, хамранд дусаах зэргээр хэрэглэнэ. Мөн фарингитийн үед хамрын үзүүрийг тослох, ментолын тостой утлага зэргийг хийнэ.
Эвкалипт. Зөвхөн австралийн коалогийн дуртай ургамал биш юм. Уг ургамлын гаралтай сироп, хүлхдэг хатуу чихрийг ханиад дарах зориулалтаар хийдэг. Энэ бол цинеолын ашиг тус.
Цинеол үйлчилгээ ихтэй гэж хэлж болно: цэр ховхлох тул ханиалга зөөлрүүлнэ, мөн цэр гадагшлуулна. Антиоксидант тул аливаа өвчний үед дархлааны системийг дэмжиж өвчний эдгэрэлтийг хурдасгана.
Шалфей. Уг ургамлын навч нь эфирийн тос агуулдаг бөгөөд уушгины өвчлөлийг эмчлэхэд маш үр дүнтэй.
Шалфейтэй цай нь ханиалга дарах уламжлалт арга. Мөн уушгины өвчлөл, синуситийн үед утлага хийдэг.
Элхарш/Мать-и-мачеха. Уг цэцгийн хандыг бронхийн астма, туберкулезийн үед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг.
Гоньд. Гоньд нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Дээр үед гоньдоор дэр хийдэг байжээ, эрүүл мэнд, урт удаан нас авчирна гэж итгэдэг байсан байна.
Гоньдны ханд нь гайморит, синуситыг эмчлэхэд өндөр үр дүнтэй. Мөн хандаар нь хоолой, амаа зайлдаг байна. Нянгийн эсрэг үйлчилгээтэй тул амны хөндийн өвчнийг анагаах, эвгүй үнэр дарах зэрэгт нөлөөлөх ажээ.
Чихэр өвсний үндэс. Цэр ховхрох явцыг сайжруулна, хуурай үргэлжилсэн ханиалгыг дардаг байна. Чихэр өвсийг амьсгалын замын бүхий л төрлийн өвчинд өргөн ашигладаг – ларингит, бронхит, хатгаа, тэр ч бүү хэл туберкулезэд хүртэл.
Орегано. Уг ургамалд агуулагдах карвакрол болон розмарины хүчил нь анагаах чадалтай. Амьсгалын замын өвчлөлийн үед эмчилгээний журмаар хэрэглэхэд маш үр дүнтэй.
Ореганогийн тос нь нян устгах бөгөөд антибиотокоос илүүтэй үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Дэлхийн улс үндэстэн болгон ханиалга дарах өөрийн гэсэн уламжлалт эмчилгээний аргатай байдаг. Уг мэдээллийг ургамлын гаралтай эмчилгээнээс түүвэрлэн хүргэлээ. Эдгээр ургамлыг хэдий хэр хэмжээгээр хэрхэн хэрэглэхийг зөвхөн эмчлэгч эмч л чиглүүлэх ёстойг анхаарна уу.