in

Яг зөвЯг зөв

Эмэгтэй хүний дотор юу нуугдаж буйг түүний зурхайн ордоор нь мэдэх боломжтой. Тэдний дотор чухам ямар нууцлагдмал зүйлс оршдог вэ?

Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн ид шид, авьяас, ад чөтгөрийн шинж агуулдаг байна. Эдгээр зан чанар нь тухайн хүний ордноос хамаардаг болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

Хонь

Энэ ордны эмэгтэйчүүд маш олон эерэг зан чанартай, авьяас нь шаардлагатай үед хаанаас ч юм гараад ирэх нь гайхалтай. Энэ гайхалтай чанарын сөрөг тал бас бий. Энэ ордны бүсгүйчүүд аюул заналхийлэл мэдэрсэн л бол ор сураггүй арилдаг. Хэрвээ таны дэргэд байсан бүсгүй учир битүүлэг байдлаар арилж өгсөн бол юмыг яаж мэдэх вэ та ч бас явсан нь дээр болов уу.

Үхэр

Үхрийн ордны бүсгүйчүүд үгний бодит байдлыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадна. Хэрвээ тэр уурандаа таныг “харааж” орхисон бол болгоомжтой байхыг зөвлөж байна, энэ бол хий хоосон үг биш, жинхэнэ аюул юм шүү.

Үхрийн орднынхны хэлсэн үг ихэвчлэн биелэлээ олдог. Хэрвээ та энэ ордны бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан бол энэ харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Ихэр

Ихрийн ордны бүсгүйчүүдтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэд бусдын хайрыг татаж чаддаг, өөрийн хүссэнээр бүхнийг хөдөлгөж чадна. Харамсалтай нь тэр болгон Ихрийн ордны эмэгтэйчүүдийн урхинд орсноо ойлгодоггүй. Энэ ордны бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй, түүнд муу зүйл хийгээгүй л бол муу санахгүй нэгэн.

Мэлхий

Гэрэлтэй, эерэг сэтгэлтэй эмэгтэйчүүд байна. Хөнгөн гартай гэж хэлж болно – хүрсэн болгон нь үр дүнгээ авчирна, үс засах, нүүр будах, гэрийн ажил – гар хүрсэн л бол гэрэлтээд л… Энэ ордны эхнэрүүд үнэхээр халамжтай байдаг. Хэрвээ та энэ ордны гэргийтэй бол хайрлаж, халамжилж яваарай.

Арслан

Арслангийн ордны эмэгтэйчүүд олон хүнийг уярааж чадна. Товчхондоо, тэдний хүсэл зорилго, хэлсэн үг ямар нэгэн хүнд суртлыг даван туулж зорьсондоо хүрч чадна.

Тэд ямар нэгэн илүү хүч зарахгүйгээр хүссэн болгоноо авч чаддаг. Арслангийн ордны эмэгтэйчүүд таны хүслийг ч гэсэн биелүүлээд байна гэж бүү горьдоорой. Тэднээс ямар нэгэн зүйл салгахаар шийдсэн бол хамгийн түрүүнд тэднийг итгүүлэх хэрэгтэй.

Охин

Охины ордны бүсгүйчүүд таны далдхан хүслийг яагаад ч юм мэдсэн байдаг, тийм учраас тэдэнтэй эхнээсээ л илэн далангүй байвал зохино. Тэд өөрсдийнхөө далдын хүчинд төдийлөн итгэдэггүй. Хэрвээ таны эхнэр Охины орд бол өчигдөр орой найз нартайгаа бааранд суусныгаа ажил дээр даргатай уулзсан гэж хэлээд хэрэггүй. Чин үнэнч байх нь танд ирэх шийтгэлийг багасгана шүү.

Жинлүүр

Жинлүүрийн бүсгүйчүүд үндэс угийг олж мэдээд зогсохгүй ирээдүйг ч харж чадна. Үүнийг олон аргаар хийнэ: хөзрийн мэрэг, хий үзэгдэл харах гээд далдын хүч ихтэй. Муу зүйлийг ч урьдчилан харах чадалтай.

Хилэнц

Энэ ордны бүсгүйчүүдтэй нэг бол дотно найзал эсвэл алсуур тойр. Ад чөтгөрийн ид шидийг агуулсан гэж үздэг.

Ганцаар биш маш олон “албатуудтай”, тэднийг уурлуулбал “албатууд” нь амилж тань руу дайрахыг үгүйсгэхгүй.

Нум

Үлгэрийн ид шидийн ертөнцөөс ирэв үү гэмээр л бүсгүйчүүд байдаг. Арслангийн ордны бүсгүйчүүдийн адил өөрийнхөө хүслээ ч биелүүлнэ, өрөөл бусдынхыг ч биелүүлнэ. Гэм нь бусдын хүслийг өөрийнхөөрөө биелүүлэх гээд байдаг.

Матар

Зэрвэс харахад иш шидийн авьяастай гэмээр. Уг хүн өөрөө ч элдэв ид шидэд итгэдэггүй нэгэн.

Тэд төлөв даруу ч гэсэн нуугдмал авьяас чадалтай хүмүүс. Хилэнцийн бүсгүйчүүд өөрийн эргэлзээтэй ид шидийг ашиглаад ч Матрынханд муу зүйл хийж чадахгүй.

Бумба

Аливаа зүйл, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг. Ямар ч муу ёрын сүсэг бишрэл байлаа гээд тэр эерэг болгож чадна.

Загас

Эрчүүдийн хайрыг өөрийн эрхгүй татна. Хэрвээ загасны ордны бүсгүй таныг цайгаар дайлж байвал та урхинд оржээ. Энэ урхинаас бараг л гарч чадахгүй дээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0