in ,

ГоёГоё

Та ердөө 2 орцоос бүрдэх жороор биед хуримтлагдсан бүх xорт бодис, бохирдлоо гадагшлуулах боломжтой. Таны дотор эрxтнүүд эрүүлжиж зүс царай гэрэлтэх болно

Энэ аргаар бүдүүн гэдсийг жилдээ нэг удаа цэвэрлэвэл тун их хэрэгтэй.

70 жилийн турш бидний гэдэс ходоод 100 тонн хоол хүнс, 40,000 литр шингэн дамжуулсан байдаг.

Энэ ч шалтгаанаар хүний биед ойролцоогоор 4-5 кг өтгөн, хорт бодис хуримтлагдахад хүргэнэ. Энэ бүх хорт бодис цусыг бохирдуулж дотор эрхтний өвчлөл үүсгэдэг байна.

Өтгөн, шимэгч хорхой зэргийг гадагшлуулснаар бид төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Гэдсэнд ялгадас хуримтлагдах тусам өвчинд нэрвэгддэг, жишээ нь: чихрийн шижин, өтгөн хаталт, бодисын солилцоо алдагдах, хараа, сонсгол муудах, тууралт гарах, үс хумсны асуудлууд үүснэ.

Клизмийн тусламжтайгаар бүдүүн гэдэсний нэгээхэн хэсгийг буюу 40-50 см-ийг л цэвэрлэж чадна. Клизм нь үнэтэй бөгөөд хэрэглэхэд таагүй арга. Үүнээс гадна шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.

Нөгөө талаасаа, маалингын үрийг гурван долоо хоногийн турш хэрэглээд гэдэс ходоодыг бүрэн гүйцэд цэвэрлэх боломжтой. Ходоодны орчинг гэмтээхгүй, хуримтлагдсан өтгөн, хорт бодис, шимэгч хорхойг хөөж гадагшлуулна.

Өөх шатааж биеийн хэвийн жинг хангана, холестерины хэмжээг тэнцвэржүүлж бие цэвэрлэх үр дүнтэй.

Ялангуяа та ходоодны шархтай, амьсгалын замын үрэвсэлтэй, илүүдэл жинтэй, цистит зэрэг үрэвсэлт өвчнөөр шаналдаг бол маш үр дүнтэй арга юм.

Цэвэрлэгээний арга дараах байдлаар явагдана

3 долоо хоногийн турш өглөө болгон дараах өглөөний хоол иднэ:

  • Эхний долоо хоног: 1 х.х маалингын гурил, 100 мл тараг
  • Хоёр дахь долоо хоног: 2 х.х маалингын гурил, 100 мл тараг
  • Гурав дахь долоо хоног: 3 х.х маалингын гурил, 150 мл тараг

Үүнээс гадна өдөрт 2 литр ус уувал илүү дүнд хүрнэ, цэвэр уснаас гадна зөгийн балтай ус уусан ч болно. Хэрвээ маалингын гурил олдохгүй байвал үрийг нь та өөрөө нунтаглах бүрэн боломжтой. Кофе бутлагчаар нунтаглаарай.

Бүдүүн гэдэс цэвэрлэх энэ аргыг жилд нэг удаа ашиглана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *