in

Хэрэв танд дараах 9 сонголт тулгарвал алийг нь сонгох байсан бэ? Сонголтын чинь ард юу нуугдаж байсныг олж мэдээд та гайхшралд ч орж магадгүй

9 асуулттай тестийг сонирхоно уу? Асуултад хариулснаар та өөрийгөө цоо шинээр мэдэх боломжтой. Та өөрийнхөө сонголтын цаана юу нуугдаж байсныг олж мэдээд багахан гайхшралд орж болохыг ч үгүйсгэхгүй. Асуултуудын хариултыг төгсгөл хэсгээс үзнэ үү.

1. Таны өмнө хайрцаг байна. Төсөөл дөө. Дотор нь юу байгаа бол?

 

2. Насаараа амьдрах газраа сонго гэвэл ямар газар байх вэ?

 

3. Элсэн цөлд явж байтал гэнэт нэг тосгон гараад ирнэ. Холгүйхэн баянбүрд байх юм. Хаашаа нь явах вэ?

 

4. Амьжиргааны ямар ч эх үүсвэргүй болбол та яах вэ?

 

5. Хэрвээ маргааш ажлын шинэ долоо хоногийн өмнөх сүүлчийн амралтын өдөр бол та юу хийх вэ?

 

6. Амьдралын хүнд нөхцөл байдал үүсэхэд та хэнээс тусламж хүсэх вэ? Эсвэл өөрөө бие дааж шийдэхийг хичээх үү?

 

7. Хэдэн насны амьдралаараа амьдрахыг хүсэж байна?

 

8. Ганцхан өдөр амьдрах хугацаа үлдсэн гэвэл та хэрхэн өнгөрөөх вэ?

 

9. Галын аюулын үед та ямар эд хогшил авч гарахыг хүсэх вэ?

Хариулт…

Амжилтад хэрхэн хандаж байгааг илтгэнэ:

Хэрвээ та хайрцагт үнэ цэнэтэй зүйл байгаа гэж төсөөлөөгүй бол амжилт таниас нүүрээ бууруулж мэднэ.

Хэрвээ маш үнэ цэнэтэй зүйл байна гэж төсөөлсөн бол амжилт нэг л өдөр таныг шагнана.

Хайрцаг хоосон гэж бодсон бол та амжилтад итгэдэггүй.

2. Таны сонгосон газар:

Та одоо амьдарч байгаа газар – өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун.

Алс холын газар төсөөлсөн бол мөрөөдөгч, романтик.

Тодорхойлж чадаагүй бол ямар нэгэн хүсэл сонирхол байхгүй гэж үзнэ

3. Ажилдаа хандаж байгаа хандлага:

Хэрвээ таны хариулт “баянбүрд” байсан бол – таны хувьд амралт маш чухал, амралтын дараа л ажил орно. Та элдэв дүрэм баримтлах дургүй, заримдаа огцом шийдвэр гаргах талтай. Ажлыг хойш тавих хандлагатай, гэхдээ нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулж чадна.

Хэрвээ “тосгоно”-ыг сонгосон бол та хариуцлагатай нэгэн. Цаг хэрхэн хуваарилах, төлөвлөгөө гарган ажилладаг. Ажлыг эхлүүлэхээс илүүтэй дуусгах сонирхолтой. Мөн ажлыг тодорхой хугацаа тавьж дуусгахыг эрмэлздэг.

4. Хэрвээ таны хариулт:

“Бүгдийг эхнээс нь эхлүүлнэ”- өөртөө хариуцлага үүрч сурсан нэгэн. Өөрийнхөө ороод байгаа нөхцөл байдалд гомдоллоод байдаггүй.

Хэрхэхээ мэдэхгүй байгаа бол – хүнд хэцүү, гэнэтийн үйл явдалд самгардаж эхэлдэг.

5. Худалдан авагчийн сонирхлыг илэрхийлнэ. Амралтын өдөр – чөлөөт цаг ихтэй, яаж ч юуг ч үрж болно. Эрх чөлөө – илүүдсэн мөнгө мэт, өөрийнхөө хүслээр үрнэ.

Гэртээ тайвшраад амрахыг хүсэж байгаа бол та их мөнгө үрэх сонирхолгүй.

Худалдааны төв явахаар шийдсэн бол мөнгө үрэх сонирхолтой.

Спортоор хичээллэхээр шийдсэн бол хуримтлал үүсгэхийг хүсдэг.

Хэрвээ зугаалахаар шийдсэн бол мөнгөө маш ухамсартайгаар зарцуулдаг нэгэн.

6. Хэрвээ та:

Бие дааж асуудлаа шийдэхийг эрмэлзэж байгаа бол өөртөө итгэлтэй нэгэн.

Ойр дотны хүнээсээ тусламж хүссэн бол өөртөө итгэх итгэл бага, хүнд, хариуцлагатай нөхцөл байдлаас айдаг.

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар хандсан бол та реалист хүн байна.

7. Сонгосон нас таны амьдралын хамгийн аз жаргалтай үе, тэр үед та өөртөө маш итгэлтэй байжээ:

Хүүхэд насандаа очихыг хүссэн бол хариуцлага байхгүй газрыг сонгож байна.

Одоогийн насаа сонгосон бол та сэтгэл зүйн хувьд тогтвортой, амжилттай яваа нэгэн.

40 гарсан хүмүүсийн ихэнх нь 10-аар бага насыг сонгодог.

8. Хэрвээ таны сонголт:

Гэр бүл, ойр дотны хүмүүсээ сонгосон бол та сэтгэл хөдлөл өндөртэй хүн.

Ганцаараа үлдэхийг хүссэн бол та төдийлөн сэтгэл хөдлөлгүй.

Нэр алдарт гарахаар шийдсэн бол өөрийнхөө хувь заяанд бүрэн итгэдэг.

Өдрийг байдгаараа л өнгөрөөхөөр шийдсэн бол зоригтой хүн ажээ.

9. Хэрвээ таны шийдвэр:

Гэрэл зургийн альбом эсвэл адил төстэй зүйл авсан бол сентименталист хүн.

Хувцас хунар авахаар шийдсэн бол болгоомжтой нэгэн.

Өндөр үнэ хүрэхээр зүйл авсан бол материалист.

Бичиг баримт, утас, компьютер авсан бол – практик хүн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *