in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Ээжийн талын эмээ бол хүүхдийн амьдралд хамгийн чухал байр суурь эзлэх хүн нь байдаг. Яагаад гэвэл…

“Эмээ” – ид шидийн үг. Энэ үгтэй ямар их таатай дурсамж байна вэ? Амттай боорцог, сайхан нойр, уулзах тэр баярт мөч, зуны мартагдашгүй амралт гээд дуусахгүй.

Эмээ гэхээр үлгэр, зун цаг, сайхан сэтгэл, халамж, амтат хоол санагдана.

Би эмээ нартаа маш хайртай, миний охин ч өөрийнхөө эмээ нарыг хайрладаг. Нэг гайхалтай зүйл бий: би ээжийн талынхаа эмээтэй маш адилхан, ээжтэйгээ ч биш, аавтайгаа ч биш, яг л ээжийн талын эмээг дуурайсан – зан чанар, гадна төрх. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл миний охин ч гэсэн аавтайгаа, ээжтэйгээ адилхан биш, харин миний ээжтэй адилхан.

Энэ сэдвийг би найзтайгаа ярьж байгаад анзаарч эхэлсэн юм. Түүний охин ч бас минийхтэй адил төстэй байх нь бүр сонирхол хөдөлгөсөн. Түүний хүү зан аашаараа найзын минь эхийг хуулсан мэт адилхан гэнэ. Саяхан би шинжлэх ухааны судалгааны үр дүнг олж уншаад та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Генетик холбоос

Эхийн талын эмээ хүүхдийн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ. Зөвхөн шаардлагатай мэдлэгийг өгөөд зогсохгүй, хайр халамжийг өгдөг байна. Түүний харилцаа бусдаас гүн гүнзгий байх ажээ.

Энэ харилцаа генийн түвшинд явагддагийг эрдэмтэд батлаад байна.

“Нэгэн баримт: хүүхдүүд генетикийн материалыг эцэг эхээсээ бус өвөө, эмээгээсээ авдаг, яагаад гэвэл эцэг эх нь өөрийн ДНК-г бас л өвөө, эмээгээсээ авсан байдаг. Тийм учраас, бидний үр хүүхдүүд өөд болсон хамаатан садантайгаа адилхан байдаг ажээ” – гэж генийн инженерийн мэргэжилтэн хэлж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, генийн мэдээллийн ихэнх хувийг чухам ээжийн талын эмээгээсээ авдаг ажээ.

Бүх зүйл харьцангуй ойлголт гэдгийг бодолцох хэрэгтэй, гэр бүл болгон өөрийн гэсэн үнэт зүйлтэй байгаа. Хүүхэд эцгийн талын эмээтэй ч адилхан байж болно. Генетикийн асуудал хөндөөд ирэхээр улам ярвигтай болох талтай.

Үүнээс гадна, төрөл төрөгсөд хүүхдийн хувь тавиланд чухал нөлөөтэйг эцэг эхчүүд мартаж болохгүй. Ялангуяа өнөө цагт “сэтгэл санааны ухамсар” гэж ярих их дуртай болсон цагт бодолцох асуудал мөн.

Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар: “Жирэмсэн байхдаа эмээгийн мэдэрч байсан тэр мэдрэмж хүртэл охины хүүхдийн хөгжилд нөлөөлж болно. Гэр бүл гэдэг – бүхэл бүтэн организм, гишүүн болгон харилцан нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Генийг уламжлахын зэрэгцээ бидний харж, бодож байгаа болгоноо ч гэсэн хойч үедээ өвлүүлж байдаг, үүнд хорт муу зуршил ч орохыг анхаараарай” гэжээ.

Үүнээс дүгнэж үзэхэд өөрийн сэтгэл зүй болон бие махбодийн хөгжилд хайнга хандах ёсгүй болж байна. Зөвхөн өөрийнхөө амьдралыг баллаад зогсохгүй ирээдүй хойч үеийнхээ амьдралыг ч баллах тийм хариуцлагагүй үйлдэл хэмээн үзнэ.

Тийм учраас, өөрийн эрүүл мэнддээ анхаар – таны үр ач тань сайхан амьдарна.

Ойр дотны хүмүүсээ хайрлаж яваарай, бүгд аз жаргалаар бялхаж байг.

Та эрдэмтдийн хийсэн судалгаатай санал нэг байна уу? Өөрийн үзэл бодлыг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Бас найз нөхдөдөө энэ мэдээллийг түгээхээ мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *