in ,

ГайхмаарГайхмаар ГоёГоё

Энэ навчийг хүмүүс бурхны бэлэг гэдэг. Яагаад гэвэл нойргүйдэл, цусны өндөр даралтыг багасгаж, сахарын хэмжээг тогтворжуулах олон талын ач тустай

Зарим нэг ургамлыг үнэхээр ид шидтэй гэмээр, яагаад гэвэл бие махбодид мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Байгаль дэлхий хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэсэн бүгдийг харамгүй бэлэглэж байгааг нь бид ухамсартайгаар хэрэглэх хэрэгтэй.

Энэхүү нийтлэлд хоолны амтлагч байдлаар ашигладаг нэгэн ургамлыг танилцуулах гэж байна. Энэ бол лаврын навч.

Зүгээр ч нэг хоол амтлах төдий бус  эрүүл мэндэд нэн тустай ургамал ажээ.

Лаврын навчны ашиг тус:

  • Эрч хүчээр сэлбэнэ
  • Цистит
  • Сарын тэмдэг ирэх үеийн өвчин
  • Толгойн өвчин
  • Артрит
  • Депресс
  • Мэдрэлийн эрүүл мэнд
  • Булчингийн өвчлөл
  • Уретрит
  • Гэдэс дүүрэх
  • Шээс боогдох
  • Хурхирах
  • Хавагнах
  • Булчин, мэдрэлийн ачаалал зэрэгт нэн тустай.

Лаврын навчийг ашиглах заавар

Орц:

  • 30 г лаврын навч (хатаасан навч)
  • Ус

Хэрэглээ:

Усаа буцалгаад хатаасан навчаа хийж хэдэн минутын турш зөөлөн буцалгана. Дараа нь галаас авч таглаад хөргөнө. Уусмалыг цайнд амт оруулах байдлаар ч ашиглаж болно.

Цайг өглөө болон орой унтахаасаа өмнө ууна.

Бусад ашиг тус:

  • Лаврын навч нь А, С амин дэм болон магни, кальци, марганц, кали болон төмрийг нөхнө.
  • Өвчин намдаана. Их ядарсан үедээ 1 литр усанд 5 ширхэг лаврын навч хийж хандлаад ваннтай усанд хийнэ. Усанд хэвтэж ядаргаагаа тайлаарай.
  • Артритыг эмчлэхэд маш үр дүнтэй. Үүний тулд лаврын навчаар үрэвссэн үе мөчийг үрж арчина.
  • Лаврын навч нь нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Лаврын навчтай бүлээн жинг үрэвссэн арьсан дээр тавина.
  • Лаврын навч цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна.
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, гэдэс дүүрэх асуудлыг арилгана. Ходоодны шархыг анагаана.
  • Лаврын навчийг ханиалга зэрэг халдварт өвчнийг эмчлэхэд өргөн ашигладаг. Лаврын навчтай аяга бүлээн цай ууж, цээжиндээ навчтай жин тавина.
  • Хаг арилгах зорилгоор лаврын навчтай усаар үсээ зайлна.
  • Хортон шавьж дайжуулах байдлаар гэрийнхээ өнцөг буланд тавина.

Энэхүү мэдээллийг найз нөхөддөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *