in

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ХахаХаха Яг зөвЯг зөв

Сонирхолтой сонжоо: Доорх зургаас хамгийн түрүүнд олж харсан зүйл чинь таныг ямар төрлийн хүн бэ гэдгийг тодорхойлно

Хүн өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг. Үүнд буруу зүйл үгүй. Өөрийнхөө зан чанарыг илүү сайн ойлгоход тань тусалж дараах тестүүдийг бэлдлээ. Эхлэх үү?

Хувь хүний зан чанарыг тодорхойлох нь…

Та хөнжилдөө хэр вэ?

Энэ тест таны секcийн дyр xүслийг тодорхойлно. Та зурагнаас юу олж харсан бэ?

Хэрвээ та боулинг тоглоом олж харсан бол энэ харилцаанд эрх тэгш байдлыг эрхэмлэдэг нэгэн байна. Та дaрангуйлагч биш, харилцагчаа ч дaрангуйлагч байхыг хүсэхгүй. Удирдлагыг ээлжлэн эдлэx ёстой хэмээн үзнэ.

Хэрвээ гутлын мөр олж харсан бол та идэвхгүй нэгэн. Бүх эрх мэдлээ харилцагчдаа өгнө, тэр юу л хийвэл хийг гэсэн байр сууринаас хандана. Зарчмын хувьд муу зүйл байхгүй, гэхдээ та багахан ч гэсэн санаачлага гаргах л хэрэгтэй.

Матрёшка харагдсан уу? Та тэгвэл удирдагч, эрх мэдэлтэй хүн. Таны хүсэл тaaшаал биелэгдэх ёстой. Та зөвхөн авахыг л хүсдэг, та нөгөө хүндээ тaaшаал өгөх сонирхолгүй. Секcийн харилцаанд хувиа хичээсэн гэж хэлж болно. Тиймээс багахан өөрчлөлт хийх хэрэгтэй болж дээ.

Та ямар хүн бэ?

Энэ тест таны хувь хүний шинж чанар, дутагдлыг тодорхойлно. Та хамгаас түрүүнд юу олж харсан бэ?

Хар муур. Яаран дүгнэлт хийх хандлагатай тул тэр болгон зөв шийдвэр гаргаж чаддаггүй. Таны хувь хүний дутагдал – өнгөц байдал. Анхаарлаа багахан хандуулж, гарах үр дагаврыг эргэцүүлж чадвал амьдралаа орвонгоор нь эргүүлэх боломжтой.

Хулгана. Энэ тохиолдолд бүх зүйл эсрэгээрээ. Та бодолд автсан, анхааралтай, яаран дүгнэлт хийдэггүй. Нэг дутагдалтай тал гэвэл та тайвширч чаддаггүй. Аль болох амарч байхыг хичээгээрэй, байнга бүгдийг хянана гэж байхгүй шүү дээ.

Цагаан зураас. Амьдралыг та зөвхөн нэг өнцгөөс харж байна. Зөвхөн хар, цагаан өнгөөр. Зарчимч, тавьсан зорилгоосоо ухардаггүй, мөнхийн бэлэн байдалд. Таны ганц зорилго – төгс байх. Төгс зүйл гэж амьдралд байхгүй, тиймээс энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Яг одоо юу мэдэрч байна?

Тор. Ямар нэгэн зүйл гээж, нэг газраараа л тойроод байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Торонд ороод гарч чадахгүй шувуу мэт. Хэрвээ тийм бол бүгдийг эвдэж эрх чөлөөтэй болох цаг болсон. Таныг юу хязгаарлаад байна?

Түлээ. Үр дагавар таны сэтгэлийг зовоохгүй, та яаран дүгнэлт хийдэг. Өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээх чадваргүй.

Мод. Хөгжлийн илэрхийлэл. Таны амьдрал ид цэцэглэн хөгжиж байна, хувь хүний хувьд ч тэр мөн адил. Энэ үеийг заавал ашиглаарай.

Зам. Цааш явах хөдөлгөөний бэлгэ тэмдэг. Өөрийгөө дэлхийд нээ, дэлхийг ч өөрийнхөө төлөө нээ. Аял, шинэ хүмүүстэй танилц, амьдралын мөч болгоныг ашигла.

Дэлхийг хэрхэн харж байна?

Сар олж харсан бол – нүдэнд ил харагдах хэсгийг л олж хардаг хүн. Бүрдэл болгоныг мэдэхийн тулд арай гүн харж эхэлбэл сайнсан. Энэ тохиолдолд илүү их шинэ боломж танд нээгдэнэ.

Цагаан царай харсан уу? Та баялаг сэтгэхүйтэй юм, аливаа зүйлийг олон талаас нь харжээ. Энэ бол ховор чадвар.

Хар царай харсан бол бусдаас илүү ихийг олж харахын зэрэгцээ бодит байдлаар л хүлээн авдаг хүн ажээ.

Таны амьдрал ямар вэ?

Бүсгүйн царай харсан бол гоо сайхны эрэлд гарсан нэгэн. Та амьдралын хар үеийг үл тооно. Таны амьдрал гэрэл гэгээтэй, харж буй бүсгүйн царай шиг гоо үзэсгэлэн.

Хэрвээ хэрэм харсан бол та урагшлах хөдөлгөөн хайж байна. Таны амьдрал байнгын адал явдал л гэсэн үг.

Нvцгэн эрэгтэй хүн олж харсан байвал та мөрөөдөгч. Оньсого, нууц зүйлд дуртай, таны амьдрал өөрөө оньсого мэт үргэлжилнэ.

Сэтгэл зүйн зурагт тест – өөрийнхөө тухай шинийг мэдэх боломж. Хэрвээ таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *