Хараа муудах – өнөө үед энгийн үзэгдэл болжээ. Би өөрөө ч хараагаараа гайхуулаад байх зүйлгүй, яагаад гэвэл би ойрын хараа муутай. Сургуульд байхад л анхны шинж тэмдэг илэрсэн: үдээс хойш ээлжинд явдаг болсноос хойш оройн цагаар чийдэнгийн гэрэлд хичээлээ хийхэд хүргэсэн юм.
Өвлийн цагаар гэрлээ эрт асаана, заримдаа лааны гэрэлд ч хичээлээ хийдэг байж билээ.
Дараа нь их сургуульд орлоо. Тэгэхэд арай ч шил зүүж эхлээгүй байсан үе, гэхдээ хараа бүрэлзээд л… Хичээл, дипломын ажил, магистр… Дараа нь ажилд орлоо, компьютерийн ард удаан цагаар сууна.
Ажлын өдрийн дараа нүд ихээр өвдөж эхэллээ, нарны гэрэлд гарахад нүд анилдаж нэг хэсэгтээ байгалийн гэрэлд дасахгүй зовооно. Нүд ч багагүй аргаж хатна.
Хараа сэргээх арга
Миний санаж байхаар би өөртөө энэ асуултыг их тавьдаг байсан: мэс заслын оролцоогүйгээр хараагаа сайжруулж болох уу? Би өөртөө тохирох арга олсон юм. Анагаахын үндсэн ойлголт дээр суурилсан буюу булчин ажиллахгүй бол сулардаг гэсэн ойлголт дээр үндэслэсэн арга.
Нүдний булчин бусад эрхтний булчингийн л адил байнга ажиллаж байх ёстой, ингэснээр доголдол гарахгүй.
Та бүхэнд гэртээ хараагаа сэргээх 10 аргыг танилцуулж байна. Хараа сайн хүн ч хийх ёстойг анхаараарай.
1. Өдрийн турш нүдний ачааллыг багасгахыг хичээнэ. 3 цаг тутамд нүдээ цөөн минут аньж амраагаарай.
Энэ 16 дасгалыг би өдөр болгон хийдэг, танд ч бас хийхийг зөвлөж байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд та үр дүнг нь мэдэрнэ, ингээд та байнга хийж эхлэх ажээ.
2. Хэрвээ байнга шил зүүдэг бол хааяа ч гэсэн шилээ авч байгаарай. Шилээ авч нүдний булчинг өөрийг нь ажиллуулах хэрэгтэй.
3. Та нүдэндээ иллэг хийх хэрэгтэй. Зөөлөн тойрог байдлаар хийж болно. Зураг дээр үзүүлсэн байдлаар буюу 1-7 хүртэл цэгүүдэд хийнэ.
4. Нүдэн дээр дарахдаа дунд эсвэл долоовор хуруугаа ашиглана. Багахан даралт мэдрэх ёстойгоос бус өвчин мэдрэх ёсгүй.
5. Гудамжаар алхаж байхдаа жишээ нь ажлаа тараад явж байхдаа аль болох алсын бараа хар. Хөл доорхоо шагайж явах ямар ч хэрэггүй.
6. Өөрийгөө луувангийн шүүсээр эрхлүүл. Боломжтой бол өдөр болгон уу.
Илүү үр дүнтэй болгохыг хүсвэл хоёр дусал оливийн тос нэмээрэй. Ингэлээ гээд амт нь муудахгүй. Лууван нүдэнд нэн тустай ногоо.
7. Орой нүд тань ихээр ядарсан байвал жирийн бэлэн нүдний дусаалгын оронд зуун настын шүүс дусаа. Байгалийн гаралтай ургамал хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөнө.
8. Унтахаасаа 2 цагийн өмнөөс эхлээд зурагт, компьютер, ухаалаг гар утас, таблет харахаа боль.
9. Нүд ядраад байвал бүлээн усаар угаана.
10. Энэтхэгийн “Тратака” дасгал хийж болно.
Дасгалыг хийхийн тулд асаж буй лааны өмнө хараагаа тохируулаад анхаарлаа хандуулна. Нүдээ анихгүй. Объектын дүрс таны ой санамж, тархинд сайн бууж байх хэрэгтэй.
Одоо нүдээ аниад анхаарлаа хөмсөгний дунд авчирна. Бодолдоо лааны цэгийг төсөөлсөөр л байна. Энэ дасгалыг 10 минут хийвэл илүү үр дүнтэй.
Дасгалын зорилго: бүдэг харагдах зүйлийг тод болж хартал нүдээ дасгах.
Бусад зөвлөгөө:
- Хараагаа сайжруулахад ганц л зүйл саад болдог – энэ бол хүний залхуу зан чанар. Бидний зөвлөгөөг та өдөр болгон дагах хэрэгтэй. Хэрвээ дагаж чадвал хараагаа сайжруулж чадна. Үнэхээр үр дүнтэйг би өөрөө баталж байна.
- Хараагаа хэрхэн сэргээж болох талаар найз нөхдөдөө хэлээрэй. Хэн нэг нь залхууралгүй хичээх ч юм билүү…