in ,

Юу вэЮу вэ ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГоёГоё

Гараа сайтар ажиглаж хараарай: Эрүүл мэндэд аюул учирж байгааг таны гар дараах 9 дохиогоор дамжуулж мэдэгддэг

Гар тань байнга чичрээд эсвэл хавагнаад байна уу? Чичрэх, хавагнах, гар бадайрах зэрэг нь ямар ч шалтгаантай байж болно, зарим нэг нь эрүүл мэндэд аюул учирч байгааг ч илтгэж болно. Хэрвээ эдгээр шинж тэмдэг ямар нэгэн давтамжтайгаар илрээд байвал өвчний шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй.

Чухам ямар шинж тэмдэг эмчид үзүүлэх шалтгаан болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

Эрхий болон долоовор хуруу өвдөх

Хэрвээ таныг байнга энэ хуруунууд өвдөж зовоогоод байвал – шууны гэмтэл, мэдрэлийн өвчинтэй холбоотой байж болно. Мөн гарын шууны булчин, шөрмөс, холбоос дарагдсан байхыг үгүйсгэхгүй.

Эдгээр өвчний үед гар бадайрах шинж тэмдэг илэрдэг. Байнга нэг хөдөлгөөн хийдэг (компьютерийн ард суух, төгөлдөр хуур дарах) хүмүүст илүү их илэрнэ.

Шарх удаан эдгэх

Шарх удаан эдгэх, хөхөрсөн нь хэдэн сараар арилахгүй байвал – аюулын дохио дуугаргах цаг болжээ. Энэ бол чихрийн шижинтэй холбоотой байж болно. Өөр бусад шинж тэмдгийг (байнга өлсөх, ам цангах, гар, хөл бадайрах) анхаарч эмчид үзүүлээрэй.

Хурууны өнгө өөрчлөгдөх

Олон шалтгаанаар хурууны өнгө өөрчлөгдөж болно. Жишээ нь, даарах, стресс эсвэл биеийн хэт их ачаалал авах. Хэрвээ ямар нэгэн илт шалтгаангүйгээр өнгө нь өөрчлөгдөөд байвал бас давхар бадайрах, хавагнах шинж тэмдэг байгаа бол – эмчид үзүүлэх шаардлагатай. Нуруу, зүрх-судасны өвчлөлтэй холбоотой байж болно.

Алга ихээр хөлрөх

Алга тодорхой шалтгааны улмаас хөлөрдөг. Хэрвээ хэт их, ямар нэгэн шалтгаангүйгээр хөлрөөд байвал алганы гипергидрозын шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй.

Хумс хугарамтгай болох

Бамбай булчирхайн асуудалтайг илтгэдэг. Хэрвээ үе мөч сулрах, өвдөх зэрэг шинж тэмдэг давхар илэрч байвал заавал эмчид хандаж үзүүлнэ үү. Давхар өөр бусад шинж тэмдэг байхгүй бол хумсны буруу арчилгаа, химийн бодистой хэт их харьцсаны улмаас хумс хэврэг болсон байж болно.

Хүйтэн алга

Гарын хэм гадны олон хүчин зүйлээс хамаарна, энэ бол хэвийн үзэгдэл. Хэрвээ гарын алга байнга мөс шиг хүйтэн, бас өнгөө өөрчлөөд байвал – эмчид үзүүлэх шалтгаан болно. Мэдрэл эсвэл цусан хангамжтай холбож үзэх ажээ.

Чичрэх, салгалах

Стресс, хэт их биеийн ачааллын дараа амрахад гар чичирдэг. Харин шалтгаангүйгээр чичрээд байвал В амин дэмийн дутагдал байж болохыг анхаарна уу.

Хавагнах

Халуун нартай өдрүүдэд гар хавагнадаг – энэ бол хэвийн үзэгдэл. Харин онцын шалтгаангүйгээр хавагнаад байвал үе мөчний өвчний шинж тэмдэг байж болно. Үүнийг тоохгүй хаяж огт болохгүй.

Хумсны толины өнгө өөрчлөгдөх

Хумсны толь хөхрөөд байгаа бол – цус багадалтын шинж тэмдэг байж болно. Бас энэ үед гарын хуруу ихээр өвддөг болохыг анхаарна уу.

Шаналгаа багатай эдгээр шинж тэмдгийг тоолгүй орхиж огт болохгүй, заавал эмчид үзүүлнэ. Бас нөгөө талаасаа заавал ямар нэгэн өвчний шинж тэмдэг болох ч албагүй, ямартай ч эмчид үзүүлээд авахад илүүдэхгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьснаар та хожно уу гэхээс хохирохгүй шүү дээ.

Бидний нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *