in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Энэ дасгал таны бие махбодь яг одоо хэдэн настай хүнийх шиг байгааг тодорхойлж өгнө. Хийж үзээд хариуг нь шалгаарай

Нийтлэлийн гарчиг танд сонирхолтой санагдсан байх, гэхдээ бүх зүйл үнэн – таны бие махбодийн нас иргэний үнэмлэх дээрх тоотой нийцэхгүй байж болно.

Үүнийг шалгахын тулд та ганц л дасгал хийгээд үз. Тэгээд хариуг нь шалгаарай.

Юуны түрүүнд биеэ халаах хэрэгтэй.

Одоо гарын алгаараа шаланд хүрэхийг хичээ. Хөл, нуруу тэгш байх ёстой. Таны гарын алга ямар хэмжээнд доошилж байна? Одоо нуруугаа дээш болгож тэгширнэ.

Тестийн үр дүн.

20-25 нас

Гарын алга шаланд гүйцэд хүрсэн, өвдөг нь шулуун байсан бөгөөд булчинд илүү ачаалал ирэхгүй.

25-38 нас

Хурууны үзүүрээр шаланд хүрсэн, өвдгөө бага зэрэг нугалсан бөгөөд дасгалыг хийхэд ачаалал төдийлөн аваагүй.

38-50 нас

Хурууны үзүүр хөлөнд л хүрсэн бөгөөд өвдгөөр бага зэрэг нугалсан, булчинд ямар нэгэн ачаалал мэдрэгдсэн, нуруугаа бушуухан дээшлүүлэхийг хүссэн.

50-иас дээш нас

Хурууны үзүүр хөлөндөө ч хүрээгүй, доошлохыг хичээх тусам өвдөг нугарна, бөгтийхөд өөрөө маш эвгүй мэдрэмж төрүүлсэн.

Үр дүн таны сэтгэлд нийцээгүй бол санаагаар бүү уна. Өдөр болгон 30 удаа бөгтийх дасгал хий, сарын дараа та маш их ахиц гаргасан байна.

Төвдийн ухаантнууд хэлэхдээ, хүний залуу нас элэгний эрүүл мэндтэй холбоотой байхаас гадна уян хатан байхаас хамаарна гэжээ. Идэвхгүй амьдралын хэв маяг зөвхөн булчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй дотоод эрхтэнд ч муугаар нөлөөлдөг байна.

Өдөрт 30-аас багагүй удаа бөгтийж бай, үе мөчний холбоос, мөгөөрсний үйл ажиллагаа сайжирна. Хамгийн сайхан мэдээ: ямар ч насандаа уян хатан чанараа сэргээж болно.

Анхаар: дасгалыг хийж эхлэхээс өмнө заавал эмчтэй зөвлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *