in

Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв

Усанд орохдоо та биеийнхээ аль хэсгийг хамгийн эхэлж угаадаг вэ? Үүгээр чинь таны зан чанарыг тодорхойлж болно

Арьсны өвчнөөс хамгаалах бас гоё сайхан харагдахын тулд бид ариун цэвэр сахидаг. Гэхдээ усанд орохдоо хамгийн түрүүнд юу угааж байгаагаар тань таны зан чанарыг тодорхойлж болох ажээ. Хэсэг бүлэг хүмүүсийг ажигласнаар эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Элдэв төрлийн зурхайгаас илүүтэй таны тухай ихийг өгүүлнэ гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байгаа ажээ.

Этгээд ч гэлээ шалгаад үзэцгээе л дээ. Ингээд усанд орохдоо хамгаас түрүүнд угаадаг хэсгээрээ өөрийгөө сонжиж эхэлье.

Үндсэн зан чанар.

Нүүр

Шүршүүрт оронгуутаа нүүрээ угааж эхэлдэг бол санхүүгийн асуудал танд маш чухал юм байна. Яаж илүү их мөнгө олох уу, хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж баталгаажуулах уу, засвар хийх төлбөр гэх мэт. Мөн нүүрээ эхэлж угааж байгаа хүмүүс маш найрсаг, нийтэч хүмүүс байдаг. Найдвартай найз нөхөр болж чадна, бусдад сэтгэлээ илэн далангүй нээхэд бэлэн. Бас орондоо ч муугүй гэнэ шүү.

Үс

Үсээ угааж эхэлдэг бол та сэтгэлдээ зураач л гэсэн үг. Та уран бүтээлч сэтгэхүйтэй, заримдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсоно. Мөрөөдөж үүлээр дүүлэх дуртай, заримдаа энэ зан чанараасаа болж таныг залхуу гэж үздэг. Нэг талаасаа таныг залхуу гэж хэлж болно, гэхдээ өмнөө зорилго тавьсан бол та эцсээ хүртэл тууштай явна.

Хөx

Шулуун шударга, сэтгэн бодох чадвар сайтай хүмүүс. Худлаа мөрөөдөж дэмий суухыг тэвчихгүй. Аливаа шийдвэр гаргахад олон талаас нь бодно. Тодорхой зорилготой, ямар нэгэн тодорхой үйлдэл хийнэ. Найз нөхөд нь ихэвчлэн уран бүтээлч байдаг нь хачирхалтай.

Сyга

Шүршүүрт оронгуутаа сyгаа угаагаад эхэлдэг бол та маш хариуцлагатай, сайхан сэтгэлтэй хүн байна. Хөдөлмөрч, бусдад туслахаас татгалздаггүй. Тийм учраас та хамт олондоо хүндлэгдсэн нэгэн. Таны сайхан сэтгэлийг ашиглах хүн цөөнгүй тул заримдаа та өөрөө хохироод үлддэг. Тиймээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

Чих

Чихээ эхлээд угаадаг хүмүүсийг анхааралтай, аливаа зүйлийг сайтар ажигладаг хүмүүс байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Цаг үетэйгээ байнга хөл нийлүүлэн алхдаг, өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх хүсэлтэй. Шинэ технологийг сонирхоно, их аялдаг, тиймдээ ч их нийтэч хүн байна. Нөгөө талаасаа зөрүүд, их зантай, бас өөртөө итгэлтэй хүмүүс ажээ.

Мөр

Хэрвээ та мөрөө угааж эхэлдэг хүн бол шийдэмгий бус хүний тоонд багтах нь ээ. Шинэ танилтай болох хүсэлгүй, өөрийгөө ч сайн ойлгож чадаагүй л явна. Ганцаараа байхыг эрхэмлэнэ. Сэтгэл санаа тогворгүй, заримдаа уйтгар гунигт автана. Казино ороод баахан мөнгө хожиж ч мэднэ эсвэл таагүй зүйлтэй орооцолдохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс таныг зөв залуурдах хань олж авахыг зөвлөж байна.

Хүзүү

Хүзүүгээ эхэлж угааж байгаа хүмүүсийг судлаачид – хулчгар хүн гэж тодорхойлж байна. Хариуцлагаас зугтаана, нийгмээс зайлсхийнэ. Гэхдээ өөрийгөө маш чухал хүн гэж ойлгож явдаг, зөвхөн өөрийнх нь тухай л хүмүүс хов ярьдаг гэсэн төсөөлөлтэй.

Бэлэг эрxтэн

Өөрийгөө ихээр үнэлсэн хүмүүс энэ газраа хамгаас түрүүнд угааж эхэлдэг. Тэд дур булаам, эсрэг хүйстнийхээ сонирхлыг байнга татаж явдаг. Хүмүүсийг ойлгох тал дээр ч чадварлаг, гэхдээ маш цөөн тооны найз нөхөдтэй. Орондоо ороод ажлаа сайн хийдэг гэж эрдэмтэд үзэж байна.

Хөл

Хөлөө угааж эхэлдэг хүмүүс маш тэвчээртэй. Өөрийгөө их зүйлээр хязгаарласан байх тул шийдвэр тэр болгон гаргаж чаддаггүй. Тэд их зүйл хийхийг хүсэх авч бүтэлгүйтнэ гэхээс үхтлээ айна, тийм учраас эрсдэл хүлээж чаддаггүй. Тэд бүх ажлаа хуваарилж төлөвлөсөн, бүх зүйл өөрийн гэсэн дүр зурагтай, үүнд гэр бүл, гэрийн тохижилт гээд бүгд хамаарна…

Дараа удаа шүршүүрт орохдоо та биеийнхээ аль хэсгийг угааж эхэлж байгаагаа анхаараарай. Таньтай тохирч байгаа эсэхийг сэтгэгдэл хэсгээр хуваалцахыг урьж байна. Бас найз нартайгаа уг мэдээллийг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *