in ,

Би энэ ундааг 7 хоногийн турш уусан юм. Үр дүнд нь дахиж өтгөн хатахаа больж, гэдэс дотроо сайтар цэвэрлэж чадсан

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өтгөн хаталтаас хамгаална, бас илүүдэл жингээсээ ч сална. Жор маш энгийн, 3-хан орцоор хэдхэн минутад бэлдэнэ.

Гэдэс ходоод цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх ундаа. Эрүүл хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн гайхалтай болно.

Биеэс хорт бодис гадагшлуулах, бодисын солилцоо идэвхжүүлэхэд нөлөөлнө.

Ундаанд агуулагдах ширхэглэг нь биеэс хорт бодисыг бүрэн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.

Ундааны орц: чавга, нимбэг, чиа үр.

Хар чавга ширхэглэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ.

Мөн антиоксидант тул эрх хөгшрөхөөс хамгаална. Мөн цусны эргэлтийг эрчимжүүлж зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажээ.

Нимбэг – цусан дахь өөх, хорт бодисыг устгана. Хоол боловсруулах эрхтнийг бүхэлд нь идэвхжүүлнэ.

Чиа үр нь уусмал ширхэглэгтэй. Энэ төрлийн ширхэглэг болон цавуулаг нь бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулна. С амин дэмээр баялаг, мөн бодисын солилцоог идэвхжүүлнэ.

Орц:

  • 1 х.х чиа үр
  • 3 ш хар чавга
  • 200 мл ус
  • 1 нимбэг

Бэлдэх арга:

  • 200 мл устай стаканд 3 хар чавгаа хийж хонуулна.
  • Өглөө нь хар чавгаа аваад 1 х.х чиа үр, тал нимбэгийн шүүсээ нэмнэ. 5-10 минут хандална. Хар чавгаа идээрэй.
  • Бүгдийг сайтар хутгаад бага багаар нь ууна.

Долоо хоногийн дараа таны эрүүл мэнд сайжирч байгааг мэдрэх болно: илүүдэл жин багасч, өтгөн хатах асуудал арилна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *