in ,

Шээcний өнгөөр эрүүл мэндээ ямар байгааг мэдэх боломжтой. Та доорх чухал мэдээлэлд анхаарлаа хандуулна уу

Шээc таны биеийн байдлын талаар маш олон зүйлийг хэлж өгч чаддаг гэдгийг өмнө нь сонсож байсан уу?

Энэ нь эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлуудын үзүүлэлт болж өгдөг бөгөөд шээcний өнгө, үнэр, давтамж нь бидэнд бидний эрүүл мэндэд ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгоход тусалдаг.

Шээc нь 95% ус, 5% мочевин, кали, креатинин болон шээc, хоол боловсруулах тогтолцооны химийн процессын эцсийн бүтээгдэхүүн болох бусад бодисуудаас тогтдог.

Уробилин – бол цусны улаан эсийн задралын дүнд үүссэн шээcийг шар өнгөтэй болгодог хаягдал бүтээгдэхүүн юм.

Цайвар шээc

Цэвэр шээc нь бие хэт их устай байгааг илтгэдэг – энэ нь биеийн химийн тэнцвэр алдагдсан эсвэл электролитын уусалтын шинж тэмдэг байж болох юм.

Цайвар шаргал өнгө

Хэрэв таны шээc цайвар шаргал өнгөтэй бол таны бие хангалттай чийглэг байна гэсэг үг юм. Энэ бол хамгийн эрүүл, шээcний хэвийн өнгө юм.

Тод шар өнгө

Энэ нь ус дутагдаж буйн гол шинж тэмдэг юм. Хэрэв та энэ шээcний өнгийг анзаарсан бол усны хэрэглээгээ ихэсгэхийг зөвлөж байна.

Бараан шар өнгө

Энэ шинж тэмдэг нь шингэн дутагдалд орсныг илтгэнэ. Мөн витамин В биед их хэмжээгээр агуулагдаж байгааг ч илэрхийлж болно. Ус эсвэл цай буюу шингэн юм ихээр уухыг зөвлөж байна.

Улбар шар өнгө

Хэрэв таны шээcний өнгө – улбар шар бол таны биед билирубин их хэмжээгээр байгаа гэсэн үг юм. Мөн шээcний замын эмгэг эсвэл цөсний сувгийн бөглөрөл үүссэн үед ийм өнгөтэй гарч болдгийг анхаараарай.

Ягаан өнгө

Ягаан өнгийн шээc нь хүрэн манжинг их хэмжээгээр хэрэглэхэд үүсэж болно. Үүнээс гадна таны шээcэнд цус байгааг илтгэж болох ноцтой шинж тэмдэг учир ийм өнгийн шээc анзаарвал эмчид яаралтай хандаарай.

Бараан ягаан өнгө

Ихэнх тохиолдолд ягаан өнгийн бараан шээc нь ноцтой өвчний шинж тэмдэг байдаг. Энэ нь шээcэнд их хэмжээний цус байгааг эсвэл давсагны халдвар авсан, зарим тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг ч байж болно. Тиймээс та нэн даруй эмчид хандана уу!

Улаавтар өнгө

Улаавтар өнгө шээcэнд их хэмжээний цус байгааг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн хорт хавдрын шинж тэмдэг учир үүнийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Бор өнгө

Ийм өнгийн шээc нь антибиотик метронидазол эсвэл хумхааны эсрэг хлорохин зэрэг зарим эмийн нөлөөний улмаас гарч болдог.

Цэнхэр эсвэл ногоон өнгө

Биед будагч бодис их хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой. Желе зэрэг жижиг сажиг хүнсний бүтээгдэхүүн эсвэл метилен хөх агуулсан эм ууснаас үүсэж болно. Үүнд ямар нэг ноцтой зүйл байхгүй бөгөөд та их хэмжээний ус уугаад л шээcний өнгөө хэвийн болгож болно!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *