in ,

Орой амархан унтаж, өглөө эрч хүчээр дүүрэн сэрэхэд тань туслах гайхамшигт ундаа. Та бүх л шөнийн турш нойроо хангалттай сайн авна

Та нойроо үргэлж хангалттай авч чаддаг уу? Та шөнө дунд хэдэн удаа сэрдэг вэ?

Шөнө бүр нойроо хангалттай авч чадахгүй байснаар та өөрийгөө аймшигтайгаар мэдэрнэ.

Аз болоход амархан унтаж амрахад туслах гуравхан зүйлээс бүрдсэн “гайхамшигт ундаа” гэж бий.

Шаардлагатай зүйлс:

  • 1 амны халбага кокосын тос
  • ¼ цайны халбага зөгийн бал
  • 1/8 цайны халбага далайн давс

Эдгээр 3 бүтээгдэхүүн нь таны биеийг бүхэл шөнийн турш сайхан амраах болно. Энэ ундаа нь таныг шөнө дунд сэрээхэд нөлөөлдөг стрессийн даавар буюу кортизолын ялгаралтыг бууруулна.

Ундааг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?

1 – хувилбар:

Кокосын тос, зөгийн балаа саванд хийж хутгаад дээр нь бага зэрэг далайн давс нэмээрэй. Дараа нь бүх орцоо сайтар холино. Холимгоос халбагадаж аваад залгиарай. Араас нь ус уугаарай.

2 – хувилбар:

Кокосын тосыг зөгийн балтай устай хольж ууна. Араас нь далайн давстай ус найруулаад ууж болно.

Хэрэв та шөнө дунд сэрсэн бол энэхүү ундаанаас уухад л 30 минут эсвэл үүнээс ч бага хугацаанд унтах болно.

Энэ ундаа хэрхэн тусалдаг вэ?

Кокосын тос нь бүх л шөнийн турш таны биеийг энергиэр хангах болно. Унтахаасаа өмнө үүнийг хэрэглэснээр өлсөх мэдрэмжийн улмаас сэрэхээс сэргийлдэг. Үүнээс гадна энэ нь нойртой холбоотой асуудлын шалтгаан болох цусан дахь сахарын хэмжээг ихсэхээс сэргийлнэ.

Зөгийн бал цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй ба илүү сайн унтаж амрахад тусална. Зөгийн бал нь элгэнд хангалттай хэмжээгээр агуулагддаг гликогенээр тархийг тэжээдэг. Элгэнд гликоген дутагдах үед бөөрний дээд булчирхайнууд их хэмжээгээр стрессийн даавар болох адреналин болон кортизолыг ялгаруулдаг. Эдгээр дааврын хэмжээ ихсэхэд нойргүйдэлтэй холбоотой асуудлууд үүсдэг.

Давс – унтахын өмнө хэрэглэх ёстой өөр нэг тустай бүтээгдэхүүн юм. Энэ нь мөн стрессийн дааврын түвшинг бууруулахад тусалдаг. Давс нь бидний биеийг бүхэл шөнийн турш амрахад тусалдаг энерги үүсэлтэд нөлөөлдөг. Цусанд хангалттай хэмжээний натри байхад адреналин болон кортизолын ялгаралт буурдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *