Бид анхаарал төдийлөн хандуулдаггүй бие махбодиос гарах 8 дуу чимээ. Анхаарах л хэрэгтэй!
Үе мөчөөр шархирч дуугарах, гэдэс хоржигнох, чихээр шуугих – энэ бүгд дохио, заавал анхаарал ёстой дохио. Эдгээр дуу чимээ юу илэрхийлж байна вэ? Хэзээ нь эмчид хандах вэ?
Бид эдгээр асуултыг хариултыг олж мэдсэн юм.
Өвдөг чад гэж дуугарах
Хэд хэдэн шалтгаантай:
- Үе мөчинд цус нэг газраа бөөгнөрөхөд хүргэх, хэт их ачаалал авах, булчин ядрах, өвдөгний мөгөөрс элэгдэх
- Идэвхгүй хөдөлгөөний дараа огцом хөдөлгөөн хийх
- Өвдөгний холбоос үеийн онцлог (хөдөлгөөнөөс шалтгаалж бус)
Хэрвээ энэ чимээ өвчин, хавантай хавсарсан бол эмчид хандана уу. Өвчин нь өвдөгний тасарсан зөөлөн эдээс улбаатай байж болно.
Байнгын хурхирах
Ам эсвэл хамраас гарах агаарын урсгал амьсгалын замын эдийг чичирхийлэхэд хүргэж байгаа юм.
Хамар битүүрэх зэргээс шалтгаалахаас гадна:
- Хамар мурийх
- Хоолойн булчин сулрах
- Өөхлөлт
- Эм
- Согтууруулах төрлийн ундаа
Нойрон дундаа агаарын дутагдалд орж байгаа мэт хоолой боож сэрээд байвал эмчид хандаарай. Мөн өдөр нойрмоглоод байвал эмчид хандах шалтгаан болно.
Эрүү дуугарах
Хэрвээ жингэнэсэн, огцом дуу гарсан бол доод эрүүний үе мултарсны шинж.
Мөн дараах шалтгаанууд байж болно:
- Доод эрүүний үеийн артрит
- Нүүрний булчинд огцом хүнд ачаалал өгөх
- Бруксизм
- Гүн хорхой идсэн шүд
Эрүү гүйцэд хаагдаж, нээгдэхгүй байвал заавал эмчид хандаарай. Өөрөө зүгээр болно гэж хүлээх хэрэггүй.
Чихэнд элдэв дуу чимээ сонсогдох
Дүнгэнэх, чихрах чимээ – маш түгээмэл бөгөөд олон хүн тоодоггүй. Зарим нэг тохиолдолд заавал эмчид үзүүлэх шалтгаан болно. Жишээ нь: хэрвээ сонсогдож байгаа чимээ арилахгүй байвал эсвэл зөвхөн нэг чихэнд ойрхон давтамжтай сонсогдоод байвал чихний дотор тал үрэвссэн байхыг үгүйсгэхгүй.
Унтах эсвэл сэрэхэд чанга алга ташиж буй чимээ
Гэнэт сонсогдоно, удаан үргэлжлэхгүй гэхдээ энэ чимээ сонссон хүнд маш хэцүү байдаг. Харамсалтай нь шалтгааныг нь олоогүй л байна.
Мөрөөр дуугарах
Өвчин эсвэл таагүй мэдрэмжгүй бол санаа зовох зүйлгүй. Хэрвээ өвчинтэй бол:
- Тендинит
- Бурсит
- Мөрний үеийн гажиг
Тохойгоор дуугарах
Тохойн механик асуудал байж болно.
Мөн дараах шалтгаануудыг анхааралдаа аваарай:
- Буруу хооллолт
- Биеийн хөдөлгөөний дутагдал
- Биеийн хэт их ачаалал
- Төрөл бүрийн үрэвсэл
- Бодисын солилцоо алдагдах
- Бэртэл гэмтэл
Тохой тань хөдөлгөөн дунд өвдөөд байвал эмчид хандаж үзүүлээрэй.
Хоолойгоор дуугарах
Булчингийн эдийг хянах мэдрэлийн эсийн асуудлыг илэрхийлж байж болно – жишээ нь Паркинсоны өвчин. Мөн томорсон бамбай булчирхай байж болно – энэ өвчнийг зөвхөн мэс заслын аргаар л анагаана.
Юм залгихад өвчин мэдрэгдэж дуугараад байвал эмчид хандаарай.