in

Ажилдаа хэзээ ч ахиц дэвшил, амжилт гаргаж чадахгүй 9 төрлийн хүн байдаг. Та арай тэдний нэг биш биз?

Хүн ажилдаа ахиц, амжилт гаргаж албан тушаалын шатаар дээш ахихад зөвхөн мэргэжлийн өндөр ур чадвар төдийгүй нийгмийн ур чадвар чухал байр суурь эзэлнэ. Харвардын их сургуулийн хийсэн судалгаанаас харахад 1980-аад оноос хойш ажлын байранд тавигдах шаардлагад нийгмийн ур чадвар нэмэгдсэн бөгөөд өсөлт нь 24%-тай гарсан байна. Харин оюун ухаан, техникийн ур чадварт тавигдах шаардлагын өсөлтөнд огцом өөрчлөлт гараагүй аж.

Ажлын амжилтад саад болох хувь хүний нийгэмд биеэ хэрхэн авч явах байдлыг танилцуулъя.

Золиос

Мэргэжлийн золиосууд эхэндээ ингэж харагдахгүй. Хамт олон нь түүний өмнөөс санаа зовж дэмжлэг үзүүлнэ. Цаг хугацааны эрхэнд золиос – түр зуурын хар зураас бус харин амьдралынх нь хэв маяг болохыг тэд ойлгоцгоох ажээ.

Золиосууд хариуцлагаас зугтааж байнга гомдол хэлдэг. Замд таарах бэрхшээл болгон тэдний хувьд давж гаршгүй бэрхшээл, үүнийгээ хүн болгонд 24 цагаар ярихад бэлэн. Асуудлыг шийдэж чадалгүй хаях тохиолдол ч тэднээс гарна.

Удирдуулагч

Нэг талаасаа ийм хүмүүс хамт олонд хэрэгтэй ч байж болно. Удирдлага тэднийг өөрийнхөөрөө удирдана, ухамсаргүй ажилтнууд өөрсдийнхөө ажлыг хийлгэж дөнгөнө.

Нөгөө талаасаа, сул дорой, дарлуулж байгаа хүмүүс бусдын дургүйцлийг хүргэдэг. Бусдын үзэл бодлыг байнга дагаж, өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүн дээд албан тушаал хашиж чадна гэдэг нь юу л бол.

Уучлалт гуйсан хүн

Хийсэн алдаагаа ухамсарлаж бусдаас уучлалт гуйдаггүй их зантай хүмүүс бусдад эерэг сэтгэгдэл хэзээ ч үлдээж чадахгүй. Бас ямар ч шалтгаангүйгээр байнга уучлалт гуйдаг хүн мөн адил.

Ийм ажилтнуудын санаа бодлыг тэр болгон хүлээж авахыг хүсэхээ больдог. Тэд шийдэмгий бус, дотогшоо, идэвхигүй бас шүүмжлэлээс айдаг. Тийм ч учраас албан тушаал ахих боломж бага.

Аймхай

Айдас – олон түмнийг удирдаж болох нөлөө бүхий хүч. Аймхай эсвэл сандардаг хүн ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй.

Аймхай ажилтан бусдыг алдаа гаргасан гэж буруутгадаг, өөрийнхөө алдааны тухай бол ам нээх ч үгүй. Тэд алдаагаа засахын тулд хурдан шуурхай арга хэмжээ авах тухай бодохгүй. Энэ бүх зүйл зөвхөн өөрийнх нь ажилд төдийгүй хамт олны нэр хүндэд муугаар нөлөөлнө.

Огцом ууртай

Огцом сэтгэл хөдлөл, ууртай хүн хамт олонд бүх зүйлээ шууд ил гаргаж хэлдэг. Үүнд баяр хөөр, уур бухимдал, гомдол хамаагүй. Тэдний хувьд үүсээд байгаа нөхцөл байдалд зөвхөн хамт олон л буруутай байдаг. Тиймдээ ч тэд сэтгэл хөдлөлөө барьдаггүй, хүмүүсийн сэтгэл санааг шууд унтрааж чадна, хөөрхий угтаа бол тэд ямар ч буруугүй хүмүүс.

Ийм хүмүүстэй хэвийн харилцаа тогтооход амаргүй, үр дүнтэй ч ажиллаж чадахгүй. Хамт олон тэднийг хүлээж авах дургүй байдаг.

Спринтер

Тэд бүтэлгүйтлээ боломж дутагдсан гэсэн шалтгаанаар хаацайлна. Амжилттай ажил – маш их хөдөлмөр бөгөөд олон асуудлыг шийдсэний үр дүнд бий болдог зүйл.

Спринтерүүд өөрийнхөө ажлыг гүйцэд ойлгодоггүй, өөрөөр хэлбэл богино зайд гүйж уралдахгүй харин марафон уралдаанд оролцож байгаагаа ухаараагүй хүмүүс байдаг. Тиймээс ажлын хоёр дахь өдрөөс эхэлж буцалж эхэлнэ. Үр дүнд нь ажлаа дуусгаж чадахгүй замаасаа гарах ажээ.

Хуучинсаг үзэлтэн

Ийм ажилтнууд нөхцөл байдлыг эрүүл ухамсраар дүгнэж чаддаггүй. Цаг хугацаа, хөгжил нэг газраа зогсохгүй байнга урагш алхаж байгааг тэд ухаардаггүй. Тэд өөрсдийнхөө ажилд шинэ арга барил, технологи ашигладаг болсныг ч мэдэхгүй. Тэд өнгөрсөн үеэр амьдардаг хүмүүс. Ур чадвараа дээшлүүлэхгүй, гэхдээ өөрсдийгөө дээд цэгтээ тулсан гэж үнэлдэг.

Тэд албан тушаалын шатаар дээш ахиж чадахгүй яагаад гэвэл тэдний амнаас улиг болсон нэг л хариулт гарна: “Урьд нь ингэж л хийдэг байсан, шинэ зүйл бодож олох ямар ч шаардлага байхгүй”.

Их зантай

Их зантай хүмүүс цагийг дэмий өнгөрөөдөг. Өөрийн төдийгүй таны ч цагийг. Өөрийнх нь талаар хэлсэн аливаа шүүмж үгийг тэд хүлээж авахгүй, өөрийгөө өмөөрөхийн тулд л бүх зүйлийг хийнэ.

Гаднаас нь харахад тэд өөртөө итгэлтэй, бодит ажил хэрэг болоод ирэхээр тэс өөр хүн болно. Энэ нь том алдаа хийхэд хүргэх тул тэд албан тушаал ахиж чаддаггүй ажээ.

Чөтгөр

Харри Поттерын зохиол дээр гардаг чөтгөрүүд – хүнд хамгийн аймшгийн бодол, ой санамж үлдээдэг ид шидийн зүйлүүд байдаг.

Ажил дээр ч гэсэн ийм төрлийн хүмүүстэй нүүр учирна. Нэг харцаар л хүмүүсийг айдаст автуулж эргэн тойрондоо сөрөг энерги ялгаруулж эхэлнэ, үг хэлэх ч шаардлага байхгүй. Ийм хүнтэй үр дүнтэй ажиллана гэж найдсаны гарз, тэдний сөрөг үзэл бодол таныг доош чангаах вий. Ийм хүнтэй нэг ярилцаад л таны ажиллах эрч хүч, сонирхол секундын дотор ул мөргүй арилна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *