in ,

Элдэв янзын юу нь мэдэгдэхгүй ундаа, жүүс уухын оронд амин дэмээр баялаг ногооны коктейлийг гэртээ бэлтгэж уугаарай – Дархлааг дэмжинэ, өсөлтийг хангана, эд эсийг сэргээнэ

Амин дэм – хоол хүнсээр дамжуулан авах ёстой хүний биед нэн хэрэгтэй бодис. Амин дэм нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, таны бие махбодийн үйл явц болгонд амин дэм оролцдог. Бодисын солилцоог идэвхжүүлэхээс гадна эрүүл байх үндэс болно.

Амин дэм нь дархлааг дэмжинэ, өсөлтийг хангана, эд эсийг сэргээнэ.

Энэ удаад амин дэмээр баялаг амттай коктелийг санал болгож байна.

Орц:

  • 120 г орчим буюу нэг жижгэвтэр хүрэн манжин – чанасан
  • 125 мл кокосын хөргөсөн сүү
  • 1 гадил
  • 2 үр кардамон
  • 7 ширхэг мөс
  • 1 х.х ванил
  • Чимх далайн давс
  • 2 х.х нимбэгийн шинэ шүүс
  • Чиа үр – чимэглэлд

Бэлдэх арга:

Чиа үрээс бусад бүх орцуудыг блендерт хийнэ. Сайтар холиод аягална. Чиа үрээ дээрээс нь цацаж чимэглээрэй.

Өдөрт амин дэмээр баялаг нэг аяга коктейл ууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *