in

Би энэ өглөөний хоолыг тогтмол иддэг болсноос хойш миний бодисын солилцоо, гэдэс ходоод элдэв асуудалгүй хэвийн сайхан болсон

Өглөөний хоолноос хүний тэр өдрийн бие махбодийн үйл ажиллагаа шалтгаална. Өглөөний хоол нь бодисын солилцоо, гэдэс ходоод, тэр ч бүү хэл сэтгэл санаанд ч нөлөөлнө. Өглөөний сэтгэл санаа тухайн өдрийн өнгө аясыг тодорхойлно.

Энэ удаад шим тэжээлтэй бас амттай өглөөний хоолыг санал болгож байна. Шим тэжээлийн хувьд үс, хумс бэхжүүлнэ, арьсны эрүүл байдлыг хангана, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Өглөөний хоол нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана (өтгөн хаталтаас хамгаалж “залхуу ходоод”-ыг хөдөлгөөнд оруулна), өөрөөр хэлбэл бие махбодь хорт бодисоо гадагшлуулж дархлаа дээд зэргээр дэмжигдэнэ. Уг өглөөний хоолны бас нэг ашигтай тал гэвэл нэг сарын хугацаанд хэрэглэхэд илүүдэл жингээсээ 1,5-2 кг хасаж чадна, тэр дундаа хэвлий, бэлхүүс орчим хуримтлагдсан илүүдэл жингээсээ шүү.

Нэг ёсондоо бидний санал болгож буй өглөөний хоол таныг гоо сайхан харагдуулж, нарийхан бэлхүүстэй болоход тусална. Гэхдээ хамгийн чухал нь эрч хүчээр сэлбэж сэтгэл санааг сэргээнэ.

Өглөө босоод хоолоо бэлдэх гэж минут ч зарахгүй, яагаад гэвэл та орой нь бэлдээд тавьсан байна.

Шидэт өглөөний хоолны орц:

  • 300 мл тослог багатай цэвэр тараг
  • 2 х.х овьёос
  • 1 ц.х нунтаг маалингын үр
  • 1 ц.х нунтаг какао
  • 6-7 ш ясгүй хар чавга

Хэрхэн бэлдэх вэ:

Дээр хэлсэнчлэн өглөөний хоолыг урьд орой нь бэлдээд маргааш өглөө нь иднэ.

Маалингын үрийг кофе бутлагчид хийж нунтаглана. Орой болгон маалингын үр нунтаглахыг хүсэхгүй байгаа бол ихийг нунтаглаад таглаатай шилэн саванд хадгалж болно.

Хар чавгаа угаагаад халуун усанд хийж тавина. Ойролцоогоор тал стакан усанд хийхэд болно. Таглаад 15-20 минут байлгана.

Урьдчилан бэлдсэн шилэн саванд овьёос, нунтаг какао, маалингын үрээ хийнэ.

Дээрээс нь таргаа хийгээд сайтар хутгана.

Уснаас хөөсөн хар чавгаа аваад жижиглэн хэрчиж тарагтай савандаа хийж сайтар холино.

Бэлэн болсон өглөөний хоолыг таглаад хөргөгчинд хийж хонуулна.

Өглөө сэрээд бэлэн хоолоо идээрэй. Амт гэж сайхан. Бие махбодь тань яг л цаг шиг ажиллаж эхлэнэ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0