in

Кофе ууснаар таны биед дараах байдлаар үр өгөөжөө өгнө. Ийм учраас л олон хүн шинэ өдрөө кофегоор эхлүүлдэг байх

Их ажлын дараа бидэнд эрч хүч өгөх зүйлийг хүн бүр эрж хайдаг. Зарим нэгэнд нь кофе стрессээс ангижирахад нь тусалдаг бол заримд нь эрч хүчний ундаа болдог. Гэхдээ кофе нь бидний эрүүл мэндэд тустай зүйлсээр баяжуулагдсан байдаг гэдгийг бид төдийлөн мэддэггүй билээ.

Кофе таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.

1. Сэтгэл гутралаас ангижруулж, аз жаргалтай болгодог!

2011 онд Харвардын их сургуулиас гаргасан судалгаагаар өдөрт 4-с дээш аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн сэтгэл гутралд өртөх магадлал 20%-иар буурдаг гэжээ. Түүнчлэн олон олон судалгаа кофе амиа хорлох эрсдэлийг бууруулдгийг баталсан байна.

2. Зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ

Судалгаагаар каффейн цус харвах эрсдэлийг бууруулдаг гэдгийг баталсан байна.

3. Элэгний үйл ажиллагааг дэмждэг

2006 онд гарсан  125.000 хүнийг хамарсан 22 жилийн судалгааны дүнд өдөр бүр дор хаяж нэг аяга кофе уудаг хүн элэгний хатуурал өвчин тусах магадлал 20%-иар буурдгийг тогтоожээ. Элэгний хатуурал нь алкохолыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн үүсдэг ба даамжирвал хорт хавдар болдог.

4. Кофены үнэр стрессийг тайлж, тайван болгоно

Сөүлийн их сургуулийн эрдэмтэд  хархны тархин дээр туршилт хийсэн ба кофены үнэрийг авмагч стресдсэн байсан тархины уурагт өөрчлөлт өгч байгааг олж мэдсэн байна. Стресс тайлах хамгийн хялбар арга бол кофе уух юм.

5. Хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг

Энэхүү өвчнөөр дэлхий дээр 300 сая хүн өвчлөөд байгаа ба эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг болоод байна. Судалгаагаар кофенд дурлагсдын өвчинд өртөх магадлал 23-50%  буурдаг байна.

6. Нэг аяга кофенд чухал шаардлагатай тэжээл агуулагддаг

Ердөө ганцхан аяга кофе B2, B3, B5 витаминууд, марганец, кали болон магни-г агуулсан байдаг.

7. Каффейн богино хэмжээний санах ойд түлхэц үзүүлдэг

Каффейн нь тархины санах ойн тодорхой хэсэг, анхаарал төвлөрөх, богино хугацааны санах ойд түлхэц өгөх зэрэгт эерэгээр нөлөөлдөг.

8. Гүйлтийн сайн тамирчин болгох нөлөөтэй

Талбайд гарахын өмнө уусан кофе таныг эрч хүчийг нэмэгдүүлж, гүйх чадварт сайнаар нөлөөлнө.

9. Тархины үйл ажиллагаанд тустай

Миамигийн их сургууль, Өмнөд Флоридагийн их сургуулиас гаргасан судалгааны дүнгээр кофены зүй зохистой хэрэглээ нь тархинд сайнаар нөлөөлж, Алзеймир өвчнөөс сэргийлдэг болохыг илрүүлжээ.

10. Арьсны төрлийн хавдраас сэргийлдэг

Харвардын их сургууль, Брихамын их сургууль хамтарсан судалгаандаа  112.897 эрэгтэй , эмэгтэй хүмүүсийг хамруулсан ба нэгэн дүгнэлт гаргасан нь өдөрт 3 буюу түүнээс дээш кофе уудаг хүмүүс арьсны хавдарт өвчинд өртөх нь бага байдгийг баталжээ.

11. Кофе антиоксидантаар баялаг

Кофены найрлага нь таныг олон төрлийн өвчинтэй тэмцэхэд тань туслах болно.

12. Урт удаан амьдралыг таньд бэлэглэнэ

Таньд эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдралыг бэлэглэх болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0