in

Шинийг санаачлагчид эх дэлхийд ээлтэй гайхалтай зүйлсийг өдөр бүр бүтээсээр байна. Амьдрал улам бүр хялбар болсоор…

Дэлхий дээр өдөр болгон шинэ төрлийн төхөөрөмж, бүтээгдэхүүн бий болсоор, эд бүгд бидний амьдралыг хөнгөвчлөх зорилготой. Энэ дэлхийн хүн төрөлхтөн бие биенээ хайрлах сэтгэлээр эдгээр гайхалтай зүйлсийг бүтээсэн гэж бодохоор нэг л сайхан санагддаг юм.

Таталцлын гэрэл

Газрын таталцлын хүчээр ажилладаг энэ гэрлийг английн дизайнерууд зохион бүтээсэн. Гэрлийг асаахын тулд бага оврын балласт дүүжилнэ (чулуу, элс, шороо юу ч байж болно). Энэ гэрэл цахилгаанаар бүрэн хангагдаагүй Африк, Азийн орнуудад нэн хэрэгтэй эд болоод байна.

Усанд уусах тор

Гялгар уутнаас салах энэ санааг Индонези гаралтай Кевин Кумал гаргажээ. Байгаль дэлхийд ямар ч хор уршиггүй амттай уусах гялгар уут.

Нарны гэрлээр ажиллах богино долгионы зуух

Solar Cookers International – гуравдагч улс орнуудад нарны гэрлээр ажиллах зуух нэвтрүүлж буй байгууллага. Цахилгаан зуухны оронд нарны гэрлийг ашиглаж хоолоо халааж болно.

Дайрсан хүний царайг санах халуун чинжүүтэй ухаалаг шүршигч

Defender шүршигч нь Android болон iOS-той холбогдоно. Тань руу дайрсан хүний нүүр рүү шүршигчээ шүршихэд гар утсан дээр зураг нь гарч цагдаад мэдээлэл нь очно. Зүгээр ч нэг очихгүй таны болон гэмт этгээдийн байгаа байршлыг хамт илгээнэ.

“Боддог” протез

BeBionic 3 протез – биокибернетикийн хамгийн том ололт. Тархинаас мэдээлэл авч яг л хүний нэг эрхтэн шиг ажиллаж чадна.

Ус цэвэршүүлэх аяллын шүүлтүүр

LifeStraw Personal – аялалд зориулсан усны жижиг шүүлтүүр. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул ямар ч төрлийн усанд ашиглаж болно. НҮБ-ийн төслүүдэд өргөнөөр ашиглаж эхлээд байгаа ажээ.

Агаараас ус гаргах сурталчилгааны самбар

Энэ төрлийн цорын ганц сурталчилгааны самбарыг Перугийн Лима хотод суурилуулсан. Инженер-техникийн их сургууль болон Mayo Publicidad зар сурталчилгааны компанийн хамтын бүтээл – чийгтэй агаараас ус хуримтлуулж шүүгээд ундны ус гаргадаг сурталчилгааны самбар зохион бүтээжээ.

Гудамжны салхин тээрэм

Гудамжны уг гэрэлтүүлгийг IgenDesign студи зохион бүтээсэн. Хулс болон гэрэл ойлгогчоор хийгдсэн, салхины хүчийг ашиглан гэрэлтдэг. Ямар ч цахилгаан утас, цахилгаан зарцуулалт байхгүй.

Дугуйчны амийг аврах зах

HÖVDING гэх энэ гайхалтай бүтээгдэхүүнийг шведийн мэргэжилтнүүд зохион бүтээжээ. Дугуйчны хүзүү, толгойг ослын үед хамгаалж аюулгүй дэр болж хувирдаг байна.

Хавтгай уртасгагч

Үнэхээр хавтгай уртасгагч. Таны хувьд төгс шийдэл мэт санагдаж байгаа биз? Ялангуяа уртасгагчийн утсанд байнга тээгэлдэж явдаг хүмүүст нэн тохиромжтой.

Хараа муутай хүмүүсийн харааг сэргээх шил

eSight 3 шил – 2017 онд Их Британид зохион бүтээсэн. Харааны хүндхэн асуудалтай хүмүүсийн харааг цахилгааны хүчээр сэргээж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *