in

Эмч нарын амнаас байнга сонсдог 13 худал яриа. Өөрсдөө ч мэдэлгүй зүгээр л амны уншлага болчихсон эдгээр үгс үнэхээр үнэн эсэхийг мэдэж авцгаая

Зурагт үзэх нь хараанд муу гэдгийг бага байхаасаа л мэднэ, ном уншвал тод гэрэлд унших ёстойг ч мэднэ. Энэ бүгд ер нь “үнэн” үү?

Энэ удаад эмч нараас өөрсдөөс нь ч сонсох цуу яриаг танилцуулахаар бэлдлээ. Төгсгөлд нь бараг бүх хүмүүст адилхан илрэх бие махбодийн онцлогийг дэлгэнэ.

Жирэмслэлт 9 сар үргэлжилдэггүй

Эрүүл бөгөөд хэвийн явагдах жирэмслэлт ихэвчлэн 9 биш 9,5 сар үргэлжилдэг.

Ханиадны вакцин ханиад үүсгэхгүй

Вакцин хийлгэсний дараа та халуурч болзошгүй, энэ нь вакцинаас болж ханиад хүрч байгаа гэсэн үг биш юм. Вакцин нь үхсэн вирус агуулдаг тул “амилж” танд өвчин үүсгэх чадваргүй.

Амин дэм, нэмэлт хүнс таныг эрүүл болгохгүй

Эмийн хэлбэрээр үйлдвэрлэгдсэн амин дэм эрүүл мэндэд тустай байгаад зогсохгүй бас хор уршиг ч тарина. Жишээ нь, амин дэмийн нэмэлт хүнсэнд хийсэн 20 жилийн судалгаанаас харахад өндөр тунтай амин дэм байнга хэрэглэдэг хүмүүс хорт хавдар тусах магадлал өндөр байжээ.

Тархины эс сэргэдэг

Насанд хүрэгчдийн эс сэргэдэггүй гэж олон жил үзэж ирсэн. Үнэндээ тийм биш ажээ. “Нейрогенез” гэх процессын үед шинэ эсүүд бий болдог – сургалт, удаан хугацааны ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцсан тархины хэсгийн эсүүд сэргэдэг байна.

Бүүдгэр гэрэлд ном уншихад хараа муудахгүй

Зурагтны л адил бүүдгэр гэрэлд ном уншихад хараа муудахгүй. Мэдээж нүд ядарна гэхдээ нүдний өвчлөлд хүргэхгүй.

Ус уухгүй бол арьс цэвэршихгүй

Хүн хангалттай шингэн уух ёстой, гэхдээ ус өөрөө батганаас хамгаалах бодис болохгүй. Чийг сайтай арьс хурдан төлждөг хэдий ч илүү уусан нэг стакан усанд батга арилна гэж найдаад хэрэггүй.

Шөнө идсэн зууш илүүдэл жинд хүргэхгүй

Шөнө хөргөгч рүүгээ явдаг дадал зуршил өөхлөлтийг өдөөнө, гэхдээ үндсэн шалтгаан нь болохгүй. Өдөр идсэн илүүдэл хоолноос уу, шөнө идсэн хоолноос уу хэтрүүлсэн л бол илүүдэл жинд нөлөөлнө. Харин биеийн идэвхгүй хөдөлгөөн – илүүдэл жинд хүргэх хамгийн том шалтгаан.

Шүд гарахад өндөр халуурахгүй

Хүүхдийн сүүн шүд цухуйж байхад өндөр харуулахад хэвийн үзэгдэл гэж үзэх эцэг эхчүүд цөөнгүй. Үнэндээ цуурхал юм шүү. Зарим нэг хүүхдэд гарах шинж тэмдэг хэдий ч хэрвээ хүүхэд 37,8-38,3 хүртэл халуурч байвал өөр өвчний шинж тэмдэг болохыг анхаарна уу.

Хөлөө ачиж сууж болно

“Хөл дээр хөл” байрлал нь судас бүдүүрэх эсвэл мэдрэл гэмтээнэ гэдэг ойлголтыг судалгаа батлаагүй. Байрлалаа яаж ч өөрчилсөн гэсэн цусны эргэлт хэвийн явагдана. Ганц л зүйл бий – цус өтгөрөх хандлагатай хүмүүс энэ байрлалыг сонгохгүй байсан нь дээр.

Амны үнэр нь нууцлагдмал өвчний шинж биш

Амнаас үнэртэх эвгүй үнэр нь шүд, буйл эсвэл хооллолттой холбоотой. Тийм ээ, бас өөр бусад эрхтний өвчлөлтэй ч холбон үздэг (жишээ нь, бөөр, уушги, ходоод), гэхдээ цор ганц шалтгаан нь болж чадахгүй. Тиймээс амнаас муухай үнэртэнгүүт нуугдмал өвчин хайх хэрэггүй.

Гүйлт өвдгөнд муугаар нөлөөлөхгүй

Зөв гүйж байвал өвдгөнд муугаар нөлөөлөхгүй. Хөл нүцгэн битгий гүй, өөрт таарсан гүйлтийн гутал өмс – анхлан гүйгчид эхний ээлжинд долоо хоногтоо 3-4 удаа гүйхэд хангалттай.

Зурагтыг ойроос үзэж болно

Хэрвээ та зурагт ойроос үздэг бол хараа тань муудахгүй, гэхдээ нүдэндээ хэт ачаалал авна. Томчуудыг бодвол хүүхдүүд ойрын зүйлийг амархан тааруулж хардаг байна. Тиймдээ ч хүүхдүүд олон цагаар хүүхэлдэйн кино үзэж чаддаг.

Зайрмагийг ханиад хүрсэн үедээ идэж болно

Зайрмагийг аливаа өвчний үед хориглодог. Угтаа бол өвдсөн үедээ өөрийн дуртай зайрмагаа долоолоо гээд нөхцөл байдал дордохгүй. Зарим нэг тохиолдолд зайрмаг нь  хоолойн өвчин дарна эсвэл хоол идэх дуршилгүй байхад шаардлагатай калорио авахад тус болно.

Бонус: хөлөө ил гаргаж унтах нь нойронд сайнаар нөлөөлнө

Хөлөө ил гаргаж хэвтэх нь амархан унтахад нөлөөлдөг байна – ингэснээр бие хэмээ зохицуулж чаддаг. Нойрсож байхад биеийн дулаан буурдаг, дулаахан хөнжил биеийн дулааныг алдагдуулахад хүргэнэ. Тиймээс биеийн дулаанаа тэнцвэржүүлэх хэрэгтэй, хөнжлөөсөө хөлөө сугалж гарга: ингэснээр биеийн хэм тогтворжиж амархан нойрсоно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0