in ,

Үе мөч болон өвдөг шархирч өвдөх таагүй мэдрэмжийг мартахад туслах шалгарсан арга. Олон хүн үүний тусламжтай өвчнөөсөө салж байна

Өвдөгний мөгөөрсийг анагаах байгалийн цэвэр гаралтай бодисыг танд танилцуулж байна. Таныг идэвхтэй хөдөлгөөн, урт удаан эрүүл амьдралаар амьдрахад тусална.

Эрүүл хооллолт нь зөвхөн үе мөчинд төдийгүй нуруу нугас, өвдөгний эрүүл байдлыг хангахад нөлөөлнө.

Үүнээс гадна хэвийн жин, биеийн идэвхтэй хөдөлгөөн нь өвдөг, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Өнөөдөр та бүхэндээ өвдөгний шархирч өвдөх, дуугарах зэрэг таагүй мэдрэмжээс хамгаалах бодисыг танилцуулж байна.

Өвдөгний үе муудаж байгаагийн шинж тэмдэг

Өвдөг биеийн жингийн хэмжээгээр ачаалал авдаг, тиймээс өвдөгний эрүүл мэнд маш чухал. Юуны түрүүнд өвдөгний бүтцийг авч үзэцгээе.

Өвдөгний мөгөөрс – ясыг бүрхсэн чийглэг давхарга, аливаа гэмтлээс хамгаалах үүрэгтэй.

Энэ нь үе мөчний хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангахад маш чухал.

Энэ бол хүний бусад эрхтнүүдийн л адил – хамар, бронх, чих, цээж, нуруу нугас, өвдөг, өгзөг.

Өвдөгний мөгөөрсний асуудал хөгшрөлт болон үе мөчний өвчлөлтэй холбоотой байж болно, жишээ нь остеоартрит – ихэвчлэн мөр, хүзүү, өвдөг, гар болон улны яс энэ өвчнөөр амархан өвчилдөг.

Үүнээс гадна биеийн хэт их хөдөлгөөн, өөхлөлт, хүнд ачаа өргөх зэрэг нь өвдөгний мөгөөрсний өвчлөлд хүргэдэг байна.

Өвдөгний мөгөөрс гэмтсэнийг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг бий: хөдөлгөөнд өвдөх, гэдэс дүүрэх, булчин хэт ачаалал авах.

Өвдөгний мөгөөрсийг сэргээх хоол хүнсийг танд санал болгоё.

Мөгөөрсийг сэргээхэд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ, эс бөгөөс мөгөөрс эргэж сэргэхгүйгээр барахгүй хатуурч эхэлдэг.

Тиймээс шим тэжээлтэй хоол хүнс байнга хэрэглэж байх хэрэгтэй.

А болон С амин дэмээр баялаг хоол хүнс нь мөгөөрсийг төлжихөд нөлөөлнө.

С амин дэм нь хүний бие махбодид нэн хэрэгтэй, коллагены ялгаруулалтад нөлөөлнө – холбоос болон шөрмөсний эрүүл байдлыг хангана. С амин дэм нь сонгино, байцаа, чинжүү, төмс зэрэгт ихээр агуулагддаг.

Жимс, жимсгэнийн хувьд: жүрж, нимбэг, бөөрөлзгөнө, хад, нэрс, усан үзэм, нохойн хошуу.

Өвдөгний мөгөөрсийг эрүүлжүүлэхэд Д амин дэм чухал үүрэгтэй. Д амин дэмийг бид ихэвчлэн нарнаас авна. Уг амин дэмийг зохих хэмжээгээр авч чадвал үе мөчний эрүүл байдлыг бүрэн хангаж чадахыг олон удаагийн судалгаагаар баталжээ.

Мөн артрит, ревматизм, остеоартрит зэрэг өвчний үед Д амин дэмийг авч байх ёстойг ч судалгаагаар баталсан байна.

Желатин – өвдөгний мөгөөрсийг сэргээх бас нэгэн гар доорх бүтээгдэхүүн.

Энэ бол үе мөч, шөрмөс, холбоос, мөгөөрсийг эрүүл байлгахад нэн шаардлагатай коллагены эх сурвалж болно.

Үүнээс гадна юугаар ч орлуулшгүй хэдэн арван төрлийн амино хүчил агуулдаг. Сайн тал нь ямар ч өөх тос, холестерины агууламжгүй.

Өдөрт 5-10 грамм желатин хэрэглэхийг зөвлөж байна.

Эдгээр хүнсийг тогтмол хэрэглэснээр өвдөгний мөгөөрсийг сэргээх боломжтой.

Аль болох сахаргүй цэвэр желатин хэрэглэхийг хичээнэ, ямар нэгэн нэмэлт будаггүй, амтгүйг сонгоорой.

Студень буюу үхрийн шийрний царцаамаг – амттай бөгөөд шим тэжээлтэй хоол буюу байгалийн цэвэр гаралтай желатин агуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *