in ,

Зүрхэнд ямар хүнсний бүтээгдэхүүнүүд сайн нөлөөтэй байдаг вэ? Өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж, зүрхээ тэтгээрэй

Одоо бараг ямар ч хүн “зүрхэнд юу сайн бэ?” гэдэг асуултанд загас, алим, самар гэж хариулах байх. Эргэлзээгүй мөн. Гэхдээ бас өөр төрлийн маш сайн нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн байгаа бөгөөд тэдгээрийн талаар ярьцгаая.

Гашуун шоколад

Зүрхний хамгийн аюултай дайсан нь холестерин юм. “Тэрээр цусны эргэлтийг бөглөх эрсдэл үүсгэдэг. Хамгийн сайн урьдчилан сэргийлэлт бол гашуун шоколад, 99% хүртэлх цэвэр какаотой бол бүр ч сайн. Ер нь 70%-иас бага какаотой шоколад бол бараг үйлчилгээ өгөхгүй. Харин бараг л жин нэмэхэд нэмэр болох байх” гэж Францын зүрх судасны эмч Жан Купидье хэлжээ.

Нэрс

Энэ бутны жимснүүд зүрхний үйл ажиллагааг хэвийн явуулахад тустай. Яг юу нь тийм сайн бэ гэвэл эдгээр жимснүүдэд антоциан гэх зүйл агуулагддаг байна. Яг л нөгөө дарсанд агуулагдаж байдаг биед хэрэгтэй гэгддэг антоциан. Олон тооны судалгааны эцэст нэрс байнга хэрэглэх нь атеросклэрос үүсгэгч стресс багасгадаг байна. Ялангуяа 5 сар хуурай ууттай хэрэглэсэн нэрс артерийн асуудал үүсгэлтийг 2 дахин багасгасан байна.

Оливийн тос

Зүрх судасны эмч Жан Купидье өөрийн зүрхэндээ анхаарал тавьдаг хүмүүсийг гашуун шоколад идэхээс гадна оливийн тосонд анхаарлаа хандуулахыг санал болгодог. Энэ тосонд полифенол гэгч зүрхний судаснуудыг чангалж дэм өгдөг зүйл агуулагддаг байна. “Цөцгийн тосыг мартацгаа. Түүний оронд оливийн тос хэрэглэх нь дунджаар 5-7 жилээр амьдралыг уртасгадаг” гэжээ.

Тахиа болон цацагт хяруулын мах

Нью Йоркийн их сургуулийн эрдэмтэд дундаж насны 1400 эмэгтэйчүүдийг судалснаас бүгд зүрхний өвчлөлтэй гарсан юм. Эмэгтэйчүүдийн цусанд маш бага таурин гэгч сульфоник хүчил илэрсэн. Энэ эд эс нь латинаар “taurus” – бух гэдэг үгнээс гаралтай, Фридрих Тидеман гэгч германы физикч анх 1827 онд бухын шар цөснөөс ялгаруулж гаргасан юм.

Даралт бууруулдаг, зүрх судсанд сайн нөлөөтэй гэх мэт шинжүүд агуулагдсан гэдгийг тогтоожээ. Судалгаа авч байсан багийнхан сонирхож ахиж улам гүн судалгаа хийхэд тахиа, цацагт хяруул алийг нь ч иддэггүй эмэгтэйчүүдийн хариу бүгд ижил гарсан байна. Харин байнгын тахианы гуя идэж заншсан эмэгтэйчүүд таурины хэмжээ хамаагүй ихтэй, зүрхний өвчлөл нь харьцангүй бага гарсан. Харин шувууны мах нь эрэгтэй хүний зүрхэнд бас адил нөлөөлдөг эсэхийг одоогор олж тогтоогоогүй юм.

Лима шош

Кали болон натри – байнгын өрсөлдөгчид. Хэрвээ нэг эд эсэд калийн ион давамгайлж байгаа бол тэрээр натрийг шахаж гаргадаг, эсвэл эсрэгээрээ. Энэ хоёр химийн элементүүдийн концентрац нь хүчиллэг тэнцвэрт нөлөөлдэг.

Үүнтэй төстэй дүр зураг өөр химийн өрсөлдөгч эд элементүүдэд бас үзэгдэнэ. Яг л натри бол калийн дайсан гэдэгтэй адил, кальци магнигийн өрсөлдөгч, түүний дутагдал хүний хэм алдагдалтанд (аритмния) хүргэдэг. Учир нь кальцийн илүүдэл зүрхний булчинг суллаж тайвшруулж амраах боломж өгөлгүйгээр хэт их ачааллал өгдөг. Гэсэн хэдий ч дутагдал нь бас аюултай. Ийм учраас хоолны дэглэмд хангалттай хэмжээний кали, магни болон кальци агуулагдсан бүтээгдэхүүн хэрэглэж байх хэрэгтэй. Энэ тал дээр лима шош илүү анхаарал татдаг. 200 гр шош нь хүнийг 955 мг калигаар хангадаг. Өдөр тутам хэрэглэхэд 4700 мг.

Улаан лооль

Зүрхний цусны эргэлтийн системийг маш гарамгай хамгаалдаг олон бүтээгдэхүүн байдаг ч тэр дундаас улаан лоолийн гол онцлог нь ликопин гэгчийг бие организмд маш хялбар хүргэж шингээдэг байна. Зүрхний цохилтондоо асуудалтай өвчтэй хүмүүст нэн сайн нөлөө үзүүлдэг. Жишээ нь италийн хөдөө орон нутгуудад өдөр болгон улаан лооль хэрэглэдэг хүмүүс илүү удаан амьдарч байжээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0